Дэлхийн хүнсний өдөрт зориулсан “Миний сургуулийн хоолны орчин” сэдэвт видео бичлэгийн уралдааныг зарлаж байна. 30-90 секундын видео бичлэгт өөрийн сургуулийнхаа хоолны орчин, үдийн хоолны талаар танилцуулаарай. Уралдаанд оролцох бичлэгийг энэ сарын 15-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна.