БИЧИЛ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

A- A A+
БИЧИЛ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

ЖАЙКА “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл (II шат)”

"Сурлагын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурлагын хоцрогдлыг арилгахын төлөө"

БИЧИЛ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

2021 оны 9 дүгээр сарын 13 (Даваа)

Хүсэлт ирүүлсэн байгууллагуудын бичил төсөлд дараах нөхцлийн дагуу үнэлгээ хийн сонгон шалгаруулах ажлыг зохион байгууллаа. Харин зарим бичил төслийг дахин зарлахаар төлөвлөсөн болно.

  • Энэхүү бичил төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахуйц хангалттай туршлага бий эсэх.
  • Санал болгосон эцсийн бүтээгдэхүүний танилцуулга нь бичил төслийн зорилго болон үзүүлэлтэд нийцэж буй эсэх
  • Эцсийн бүтээгдэхүүнийг заасан хугацаанд ирүүлэх боломжтой үйл ажиллагааны зохистой төлөвлөгөө боловсруулсан эсэх

Сонгон шалгаруулалтын дүн

Бичил төсөл

Хүсэлт ирүүлсэн төслийн тоо

Шалгарсан байгууллага

Харааны бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч болон багш нарт зориулсан гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүний багц боловсруулах

2 төсөл

“Монголын харааны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын холбоо” ТББ

Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид болон багш нарт дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох цахим сургалтын материал боловсруулж түгээх

2 төсөл

“Сонсголгүйн боловсрол” ТББ

Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага боловсруулах, дагалдах дүрс бичлэг бэлтгэх

-

Шалгаруулалт дуусаагүй

(Дүнг 9/20-нд мэдэгдэнэ)

Оюуны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тоо, тоо бодлогын аппликейшн боловсруулах

-

Шалгаруулалт дуусаагүй

(Дүнг 9/20-нд мэдэгдэнэ)

Цэцэрлэгт хамрагдаагүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн явуулын сургалт зохион байгуулж, цэцэрлэгт хамруулахад холбон зуучлах туршилтын үйл ажиллагааг зохион байгуулах

4 төсөл

“Монголын Портеж нийгэмлэг” ТББ

Сургуульд хамрагдаагүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн явуулын сургалт зохион байгуулж, сургуульд хамруулахад холбон зуучлах туршилтын үйл ажиллагааг зохион байгуулах

2 төсөл

Шалгарсан байгууллага байхгүй

(Дахин зарлахаар төлөвлөсөн)

Сонсголын бэрхшээлтэй хүүхдэд туслах багш томилон ажиллуулах туршилтын үйл ажиллагааг зохион байгуулах

1 төсөл

“Дохионы хэлний орчуулагч хэлмэрчдийн холбоо” ТББ

Харааны бэрхшээлтэй хүүхдэд туслах багш томилон ажиллуулах туршилтын үйл ажиллагааг зохион байгуулах

Хүсэлт ирээгүй

Дахин зарлана

Дэмжлэг шаардлагатай бусад хүүхдэд туслах багш томилон ажиллуулах туршилтын үйл ажиллагааг зохион байгуулах

2 төсөл

“Хүний хөгжил судалгаа, сургалтын төв” ТББ

Хүсэлт ирүүлсэн байгууллагуудад сонгон шалгаруулалтын дүнг мэдэгдэж, шалгарсан байгууллагуудтай ярилцлага зохион байгуулж, төслийн агуулгын талаар хэлэлцэнэ.