9 сарын 12-ны өдрийн байдлаар Ковидын нийт өвчлөлийн 19.5 хувийг 0-18 хүртэл насны хүүхдүүд эзэлж байна. Хичээл эхлэхээс өмнө энэ үзүүлэлт 19.8 хувьтай байсан. Хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлсэн нь халдварын тархалтад нөлөө үзүүлээгүй байна гэсэн дүгнэлтийг дараах судалгаанаас харж болно. Өвчилж байгаа хүүхдүүдийн 77.4 хувь нь гэр бүлийн орчноос халдвар авчээ.