ТӨСЛИЙН МЭДҮҮЛЭГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

A- A A+
ТӨСЛИЙН МЭДҮҮЛЭГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

2022 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

Монгол - Беларусь Улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС), Беларусийн суурь судалгааны сан (БССС) хооронд байгуулсан санамж бичгийн дагуу 2022-2023 онд хамтран гүйцэтгэх судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна. (ШУТС-ийн сонгон шалгаруулалтын зартай http://www.stf.mn/home/c/30796http://stf.mn/2022-%d0%be%d0%bd%d0%be%d0%be%d1%81-%d1%85%d1%8d%d1%80%d1%8d%d0%b3%d0%b6%d2%af%d2%af%d0%bb%d1%8d%d1%85-%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bb-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b6/, БССС-ийн дараах холбоосоор танилцана уу: https://fond.bas-net.by/if215_.html)

Төсөл хүлээж авах эцсийн хугацаа:

2021 оны 11 дүгээр сарын 22-ны 17:30 цаг хүртэл хүлээж авна.

Хамтарсан төслийн чиглэлүүд:

Хамтарсан судалгааны төсөл хоёр талын сонирхолд нийцсэн, Монгол - Беларусийн эрдэмтдийн хамтран гүйцэтгэх дараах салбаруудын ажлууд байна:

· Физик, математик, мэдээлэл зүй;

· Техникийн шинжлэх ухаан;

· Хими, дэлхий судлал;

· Анагаах ухаан, эм судлал;

· Газар тариалан, биологийн шинжлэх ухаан;

· Хүмүүнлэг болон нийгмийн шинжлэх ухаан.

Уралдааны нөхцөл:

Монголын талын төслийн саналыг БШУЯ-ШУТС, Беларусийн талын төслийг БССС тус тус хүлээн авна. Төсөл шалгаруулах уралдаанд оролцогч хоёр талын хамтарсан төслийн нэр ижил байх ба Монгол, Беларусийн эрдэмтэд өөрсдийн төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байна. Хоёр талын аль нэг талд мэдүүлээгүй болон хугацаа хожимдсон, материалын бүрдэл дутуу төслийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй. Хоёр талын дэмжлэг хүлээсэн төслийн тус тусын санхүүжилтийг БССС болон Монгол Улсын БШУЯ, ШУТС хариуцна. Хамтарсан төслийг гүйцэтгэх хугацаа 2 жил байна.

Төслийн материал бүрдүүлэх, төсөл ирүүлэх, шалгаруулах хугацаа:

Төслийн уралдаанд ирүүлсэн саналын сонгон шалгаруулалтыг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу явуулж, эцсийн сонгон шалгаруулалтыг Беларусийн талтай хамтран явуулна. Хамтарсан төслийг http://project.edu.mn цахим хаягаар мэдүүлэх ба төслийн маягтыг ЭНД ТАРЖ татаж авна уу: 

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам

Шинжлэх ухааны газар

(51)-263181

Шинжлэх ухаан, технологийн сан

Мэдээллийн сан, маркетингийн хэлтэс

(11)-315741