Дотоод хэргийн их сургуулийн докторант Б.Нямгомбо “Хорих байгууллагын гүйцэтгэх албаны мэдээлэл, дүн шинжилгээний ажил”, докторант А.Лхамсүрэн “Гүйцэтгэх ажлын хяналттай хүргэлтийн эрх зүй, зохион байгуулалтын үндэс” сэдвээр тус тус докторын зэрэг хамгаална.
Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 11:00-16:00 цагт их сургуулийн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдааны танхимд болно.
Диссертац, түүний хураангуйтай Дотоод хэргийн их сургуулийн нууцын номын санд танилцах боломжтой.
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙГ ТҮШИГЛЭСЭН
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ