ХБНГУ-ын Фрайбургийн их сургуулийн Байгаль орчин, байгалийн нөөцийн факультетын хэрэглээний ургамлын экологийн тэнхимийн профессор Ч.Дуламсүрэнг ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр шагналаа.
Доктор, профессор Ч.Дуламсүрэн нь дэлхийн ургамал судлалын шинжлэх ухаанд өөрийн хувь нэмэрийг оруулж байгаа манай шилдэг эрдэмтэн юм. Тэрээр энэ салбарт 24 жилийн хөдөлмөрөө зориулжээ. Ч.Дуламсүрэн нь 2004 онд ХБНГУ-ын Гёттингений их сургуулийн докторыг “Summa cum laude” үнэлгээтэй хамгаалсан анхны бөгөөд цорын ганц Монгол доктор юм. Түүний судалгааны ажлын гол сэдэв нь ойн эко системийн үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт ойн эко системд үзүүлэх нөлөө ургамлын экологи, экофизиологи, ургамлын аймгийн олон янз байдал зэрэг юм.
Доктор профессор Ч.Дуламсүрэн нь нэг сэдэвт бүтээл 2, хамтын бүтээл 2, олон улсын импакт өндөртэй сэтгүүлд 71 өгүүлэл нийтлүүлж олны хүртээл болгосон байна. Түүний өгүүллийн тандалт ишлэлийн тоо 1356-д хүрсэн. Энэ хугацаанд түүний удирдлаганд Монголын олон эрдэмтэн ХБНГУ болон ОХУ, Герман, Украйн Иран, Хятад гээд олон оронд суралцаж эрдмийн зэрэг цолоо амжилттай хамгаалсан юм.
Эх орныхоо нэрийг дэлхийд өргөж буй танд Шинжлэх ухааны салбарын мянга мянган эрдэмтдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүсье.