МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУХ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

A- A A+
МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУХ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны Боловсрол, шинжлэх ухааны салбарыг холбогч гүүр болж ажиллахыг хүсээд хамтын ажиллагааны хэд хэдэн саналуудыг тавьлаа.

  • Монгол Улсын Засгийн газраас хоёрдогч хэлийг англи хэл болгох зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан англи хэлний сайн дурын багшийг урьж, ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах
  • Их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссан “XXI зууны Монгол залуу-2100” хөтөлбөр, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн зорилтын хүрээнд гадаад улс орнуудад бакалавр, магистр, докторын түвшинд оюутан суралцуулахад дэмжлэг үзүүлж, Засгийн газар хоорондын хэлэлцээрээр сургахад анхаарах
  • Монгол Улсад Шинжлэх ухааны паркийн суурь дэд бүтцийг хөгжүүлэхэд Америкийн Нэгдсэн Улсын туршлагаас судлах, хамтран ажиллах, техникийн хамтын ажиллагааны туслалцаа авах
  • Хараа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдэд эзэмшүүлж буй сургалтын арга зүйгээс суралцах, багш урих, хөтөлбөр сайжруулахад хамтран ажиллах (Эрт оролцооны хөтөлбөр, Perkins school).
  • Америкийн Нэгдсэн Улсын санхүүжилттэй хэрэгжиж буй Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөр (FLEX)-ийг үргэлжлүүлэх, сурагчдын тоог нэмэх                                                                                                                                                                                                          зэрэг ажилд хүчин чармайлт гаргаж ажиллахыг Элчин сайд Ө.Батбаяраас хүслээ. ЭСЯ -ны бүртгэлээр өнөөдрийн байдлаар АНУ-д 2972 Монгол оюутан суралцаж байна.