Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Элчин сайд Д.Ганболдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хэд хэдэн асуудалд анхаарч ажиллахыг элчин сайдаас хүслээ.
Үүнд:
- Эрүүл мэндийн шалтгаанаар сургуульд сурах боломжгүй хүүхдэд боловсрол олгож буй туршлагыг судлах
- Энэтхэг Улсад шавилан сууж буй ламхай хүүхдийн монгол хэл, соёлын боловсролын асуудлаар хамтран ажиллах
- Англи хэлний багшийн ур чадварыг сайжруулах, англи хэлний сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллах
- Хоёр улсын Засгийн газар хоорондын Монгол, Энэтхэгийн найрамдлын сургуулийг барих ажлыг дэмжиж анхаарч ажиллах
зэрэг асуудалд анхаарч, хүчин чармайлт гаргахыг хүслээ. Энэтхэг улсын ЗГ нь мэдээлэл технологийн чиглэлээр Энэтхэгийн их, дээд сургуулиудад суралцах 50 гаруй тэтгэлэг, богино болон урт хугацааны сургалтын 150 тэтгэлгийг жил бүр манай улсад олгодог билээ.