ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРӨӨ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛНЭ

A- A A+
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРӨӨ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛНЭ

УИХ-д боловсролын багц хууль өргөн барьсантай холбоотойгоор цуврал хэлэлцүүлэг өрнүүлж байна. Өнөөдрийн ээлжит хэлэлцүүлэг “Олон улсын стандартын хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх нь” сэдвийн хүрээнд болж өнгөрлөө.

Монгол хүүхдүүд оюуны чадвараар дэлхийд 12-т эрэмбэлэгдэж байгаа ч энэ чадвараа мэдлэг болгох, мэдлэгээ амьдралд хэрэглэх гэдэг үзүүлэлтээр сүүлийн байруудад жагсдаг. Тэгвэл төрөлх оюуны чадварыг хөгжүүлэх, дэмжих нь боловсролын гол үүрэг юм.

Олон улсад өрсөлдөж чадахуйц үндэсний боловсролын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэхийн тулд стандарт хөтөлбөр, сургалтын арга зүй, үнэлгээ, багшийн хөгжил, сурах бичиг сургалтын орчин гэсэн үндсэн хэсгүүдэд анхаарах шаардлагатай юм.

Бид хөтөлбөрийн шинэчлэл хийхээр сүүлийн 20 орчим жилд 5 удаа оролдлого хийсэн ч амжилттай болсон нь ховор юм. Гэхдээ эндээс: 

БИДНИЙ ОЛОЛТ:

- Хос хэлний олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг жишиг гурван сургууль

- Үндэсний хөтөлбөр /байгалийн ухааны хичээлүүдээр/

- Сургуулийн менежментийн загвар

- Сургуульд суурилсан багшийн хөгжлийн тогтолцоо

- Үнэлгээний тогтолцоо

БИДНИЙ АЛДАА: 

- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологи, ололт, эко систем бүрдүүлээгүй

- Мэргэжлийн байгууллага, институцийг бэхжүүлж чадаагүй

- Хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжилт, багш сурагчийг дэмжих сургуульд суурилсан тогтолцоо бүрдүүлж чадаагүй

ЦААШИД:

- Үндэсний хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх

- Хөтөлбөрийн хэрэгжилт багш сурагчийн хөгжлийг дэмжих эко систем бүрдүүлэх