ЖАЙКА “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл (II шат)”
"Сурлагын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурлагын хоцрогдлыг арилгахын төлөө"
БИЧИЛ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН
2021 оны 10 дугаар сарын 25 (Даваа)
Тус төслөөс дахин зарласан бичил төслийн сонгон шалгаруулалтад хүсэлт ирүүлсэн байгууллагууддаа талархал илэрхийлье. Бичил төслүүдэд дор дурдсан нөхцөлийн дагуу хийсэн үнэлгээний үр дүнд дараах байгууллагууд шалгарсныг мэдэгдэж байна.
- Энэхүү бичил төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахуйц хангалттай туршлага бий эсэх;
- Санал болгосон эцсийн бүтээгдэхүүн нь бичил төслийн зорилго болон үзүүлэлтэд нийцэж буй эсэх;
- Эцсийн бүтээгдэхүүнийг заасан хугацаанд ирүүлэх боломжтой үйл ажиллагааны зохистой төлөвлөгөө боловсруулсан эсэх.
Сонгон шалгаруулалтын дүн
Бичил төсөл |
Хүсэлт ирүүлсэн төслийн тоо |
Шалгарсан байгууллага |
Сургуулийн насны хүүхдийн явуулын сургалт |
8 |
Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв |
Харааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах туслах багшийг томилон ажиллуулах туршилтын үйл ажиллагаа |
3 |
Ерөнхий боловсролын 141 дүгээр сургууль |
Сонгон шалгаруулалтын дүнг хүсэлт ирүүлсэн байгууллага тус бүрд мэдэгдэх болно.