ХӨГЖИЛ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ ХҮЧИН ЧАДЛАА ГУРАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛЛЭЭ

A- A A+
ХӨГЖИЛ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ ХҮЧИН ЧАДЛАА ГУРАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Хөгжил политехник коллеж баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг. 1944 онд хөдөө аж ахуйн техникум нэртэйгээр байгуулагдаж байсан. Өнөөдөр

- Барилга, уул уурхай

- Хөдөө аж ахуй

- Үйлдвэрлэл үйлчилгээ гэсэн гурван чиглэлд, 31 мэргэжлээр, 1378 оюутан суралцаж байна. Халамжаас хөдөлмөр шилжих засгийн газрын зорилтын хүрээнд улсын төсвийн 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөгжил политехник коллеж 960 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг хүлээн авч байна.

Ховд аймгийн тухайд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, аж үйлдвэрийн парк, цементийн үйлдвэр, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж зарим ажлууд эхэлсэн. Энэ бүтээн байгуулалтыг гардан хийх эзэд нь энэ коллежийн төгсөгчид байна гэдгийг нээлтийн үеэр онцолж байлаа.

Сургуулийн өргөтгөлийн нээлттэй зэрэгцээд “Монгол ур чадвар 2021” уралдаанаас тус сургуулийн сурагчид алт мөнгөн медаль хүртсэн сайхан мэдээг мөн дуулгалаа. Сантехник, мужаан, барилгын цахилгаанчин гэсэн мэргэжлээр 5 хүүхэд ур чадварын уралдаанд оролцож 3 медаль хүртэж байгаа юм.