ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.
ДэлгэрэнгүйЦаг үе, үйл явдал
Аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй бага ангийн багш нарыг чадавхжуулах цахим сургалт боллоо. Сургалтыг энэ сарын 17-20-ны өдрүүдэд БШУЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйАвлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10.3-т “Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах” зорилтын хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг Авлигатай тэмцэх газраас тогтмол зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйМанай улс 2022 онд анх удаа “PISA-2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд хамрагдахаар бэлтгэл ханган ажиллаж байна.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбаатар, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Хуягцогт тэргүүтэй яамны газрын дарга нар Монголын Боловсрол, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд болон удирдлагууд өнөөдөр Биологийн, хими химийн технологийн, физик технологийн хүрээлэнгүүдэд ажиллав. Улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шинжлэх ухааны салбар нь хэрхэн шийдэж байна гэдгээр энэ салбарын хөгжлийг тодорхойлж болно. Хүрээлэн тус бүрд хийсэн ажил олон байгаа ч түүнийгээ сурталчилдаггүй нэг том дутагдал байна.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам, Багшийн Хөгжлийг Дэмжих Боловсрол Сан хамтран Английн “Варки” сангаас жил бүр зохион байгуулдаг "Дэлхийн шилдэг багш" уралдаанд монгол багш, оюутнуудаа оролцуулах, тэдний ур чадварыг үнэлэх, алдаршуулах зорилгоор "Үндэсний шилдэг багш", “Үндэсний шилдэг оюутан” шалгаруулалтыг эхлүүллээ.
Дэлгэрэнгүй“Монголын инновацийн 7 хоног-2021” арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Энэхүү арга хэмжээ инновацийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, шинэлэг санаа, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын хүрээлэнгээс Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Насан туршийн боловсролын үндэсний төв, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл байгууллага хамтран гадаад дахь монгол хүүхдэд эх хэл, соёлын хичээл зааж буй багш нарт мэргэжил, арга зүйн арга зүйн дэмжлэг үзүүлэх 3 дахь удаагийн цахим сургалт 2021.04.24-2021.05.17-ны өдрүүдэд амжилттай боллоо.
ДэлгэрэнгүйМонгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр 2021-2022 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр 3 оюутан, нийт 6 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 149 дүгээр цэцэрлэгийн урд талд явган хүний зам, талбай нийтийн эдэлбэр газрыг хааж зөвшөөрөлгүй барьсан 26 гараашийг чөлөөллөө.
Дэлгэрэнгүй"Инновацийн 7 хоног" арга хэмжээг дэлхийн олон оронд тогтмол зохион байгуулдаг бөгөөд манай улсын хувьд 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйӨнгөрсөн долоо хоногт БШУ-ны сайд шийдвэр гаргаж 1-3 дугаар ангийн сурагчдын амралтыг эхлүүлсэн бол энэ 7 хоногт хичээллээд 4-12 дугаар ангийн сурагчид амрах гэж байна.
ДэлгэрэнгүйУлсын болон хувийн бүх Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багш нарт зориулан "ENRICHMENT-2021" хөтөлбөрийг зарлаж байна
Дэлгэрэнгүй“Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” төслийн баримт бичигт Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга олон улсын байгууллагын дарга Э.Тамүра нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Дэлгэрэнгүй














