Салбарын статистик мэдээлэл
Шинэ
Боловсрол, шинжлэх ухааны яам (“Захиалагч”) нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд “Дэлхийн банкны бараа худалдан авах журам” болон Дэлхийн банкны худалдан авалтын STEP системээр дамжуулан 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн зөвшөөрлийг тус тус үндэслэн “Багш нарт зориулсан "Google"-ийн боловсролын лиценз нийлүүлэх” дараах гүйцэтгэгчид 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон.
Шинэ
ШУТИС-ийн докторант Эрдэнэ овогтой Аяс “Ингэний сүүний биологийн идэвхит чанарт тулгуурлан зохицуулах үйлчлэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 13:00 цагт ШУТИС-ийн T-207 тоот хурлын танхимд болно.
Шинэ
МУБИС-ийн Математикийн тэнхимийн докторант Xu Chunlei “On some Vertex-Degree-Based Topological Indices of Graphs” сэдвээр доктор (PhD)-ын зэрэг хамгаална.
Докторын зэрэг хамгаалуулах хурал 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 15.00 цагт МУИС-ийн хичээлийн I байрны 325 тоот танхимд болно.
Шинэ
ШУТИС-ийн БАС-ийн докторант Норолхоо овогтой Саранчимэг нь “Металл бүтээцийн гал тэсвэршлийн судалгаа” сэдвээр доктор (PhD)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 14 цагт ШУТИС-ийн Т-207 тоот хурлын танхимд болно.

