Салбарын статистик мэдээлэл
Шинэ
МУЭИС-ийн докторант Гэндэн овогтой Ганширмэн “Насанд хүрэгчдийн эрүүл мэндийн боловсролыг сургалтаар дээшлүүлэх боломжийг судалсан нь” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 06-р сарын 29-ний өдрийн 16:00 цагт Эрдмийн ордны 1501 тоот өрөөнд болно.
Шинэ
МУЭИС-ийн докторант Цэвээндорж овогтой Бүжинлхам “Суралцагчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх судалгаа, үр дүн (Нийслэлийн ЕБС-иудын ахлах ангийн жишээн дээр)” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 06-р сарын 29-ний өдрийн 14:00 цагт Эрдмийн ордны 1501 тоот өрөөнд болно.
Шинэ
ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн докторант Буян овогтой Баттөр нь “Монгол орны нөхцөлд эрчим хүчний оргил ачааллыг зохицуулах хийх турбинт төхөөрөмж нэвтрүүлэх судалгаа” сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагт ШУТИС-ийн төв байр 203 тоот Эрдмийн зөвлөлийн өрөөнд болно.
Шинэ
ШУТИС-ийн БАС-ийн докторант Ганбат овогтой Ариунаа “Ноос угаах үйлдвэрийн ашиглагдсан усыг байгалийн коагулянтаар цэвэрлэх судалгаа” сэдвээр доктор (PhD)-ийн зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 06 сарын 28-ны өдрийн 14:00 цагт ШУТИС-ийн III байрны Т-207 тоот хурлын танхимд болно.
Шинэ
АШУҮИС-ийн АУС-ийн докторант Дашцэрэнгийн Бэхболд "Насанд хүрэгсдийн HВV, HСV, HDV-ийн шалтгаант архаг үрэвслийн эмчилгээний хяналт" сэдвээр АУ-ны доктор (PhD)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 06 сарын 22-ны өдрийн 15:30 цагт АШУҮИС- ийн Эрдмийн өргөө 220 тоот тамхимд болно.

