Салбарын статистик мэдээлэл
Шинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган” болж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод тарих хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны мэдлэг, шинэ технологи, аргазүй, чадварлаг боловсон хүчин үүнтэй уялдан бий болох хууль эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх ажилд манлайлан оролцоно.
Шинэ
Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гарган эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг Сүхбаатарын одон, Монгол Улсын гавьяат багш цолоор шагналаа. Шагналыг Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гардуулан өглөө.
Шинэ
Монголын боловсролын түүх, мэргэжлийн нэр томьёо, танин мэдэхүйн мэдлэг мэдээллийг багтаасан “Монголын боловсрол” нэвтэрхий толь 2 ботийг эмхэтгэлээ. Энэ ном нь Британика толь бүтээдэг олон улсын стандартын дагуу бүх мэдээллийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаасан, боловсролын бүхий л асуудлыг багтаасан салбарын анхны нэвтэрхий толь болж байна.
Шинэ
Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж байгуулагдсаны 100 жилийн ойг тус тус тохиолдуулан Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт, хөдөлмөрөөрөө манлайлсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган төрийн одон, медаль гардууллаа.
Шинэ
“Шихихутуг” их сургуулийн докторант Ганболдын Амаржаргалан “Хувийн эрх зүй дэх эрх, үүргийн бүтцийг харьцуулсан эрх зүй судлалын үүднээс тодорхойлох нь” сэдвээр, мөн Лувсандоржийн Өлзийсайхан “Парламентын хуралдааны дэг: эрх зүйн харьцуулсан шинжилгээ” сэдэвт бүтээлээр тус тус доктор (Ph. D)-ын зэрэг хамгаална.

