Салбарын статистик мэдээлэл
Шинэ
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Геологи-Уул уурхайн сургуулийн докторант Санжсүрэн овогтой Оюунбат нь "НУУРЫН БҮСИЙН УЛААН ДЭЛ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ОРДЫН ГЕОЛОГИ БА БОДИСЫН НАЙРЛАГА" сэдвээр Геологи-эрдэс судлалын ухааны доктор (Ph.D) -ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагт ШУТИС-ийн Номын сангийн 604 -д болно.
Геологи-эрдэс судлалын докторын зэрэг хамгаалуулах зөвлөл
Шинэ
ШУТИС, Геологи, уул уурхайн сургуулийн докторант Батболдын Дэмбэрэлсүрэн нь “Өмнөд Монголын Барууннаран ордын нүүрсний хуримтлагдсан нөхцөл” сэдвээр геологи-эрдэс судлалын ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 14:00 цагт ШУТИС-ийн Номын сангийн 604 тоот хурлын өрөөнд болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Шинэ
МУЭИС-ийн докторант Лхагвадорж овогтой Уянга "Эрүүл мэндийн боловсролыг ажлын байранд дээшлүүлэх арга зам (Байгууллага, компанийн ажилтнуудын жишээн дээр)" сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2021 оны 11-р сарын 25-ны өдрийн 16:00 цагт Эрдмийн ордны 1501 тоот өрөөнд болно.
Шинэ
МУЭИС-ийн докторант Жаргал овогтой Үржинсүрэн "Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны явцад багшийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх нь (Монгол улсын ЕБС-ийн жишээн дээр)" сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2021 оны 11-р сарын 25-ны өдрийн 14:00 цагт Эрдмийн ордны 1501 тоот өрөөнд болно.
Шинэ
2021-11-10
ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР ОРОСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ 2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ СУНГАСАН БАЙНА
2021-11-10
ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар шийдвэрлэсэн байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг хийхдээ ОХУ-д суралцах хүсэлтэй иргэдээс ирүүлсэн хүсэлт/мэдүүлэг болон бичиг баримтыг судлан үнэлэх замаар буюу “Портфолио шалгаруулалт” хэлбэрээр зохион байгуулна.

