Салбарын статистик мэдээлэл
Шинэ
БШУЯ болон харьяа байгууллагын удирдлагууд өнөөдөр их, дээд сургууль, коллежийн хичээлийн бэлтгэлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Иргэд, олон нийтийн хамгийн ихээр асууж буй ЭЕШ, хуваарь сонголт, боловсролын зээлийн сангаар олгогддог зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж, сургалтын төлбөрийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Шинэ
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн докторант Дүгэржавын Бадрах нь “Хөдөлгөөний тусгай горимоор ажиллах цахилгаан автомашины хүч дамжуулах ангийн судалгаа” сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 14:00 цагт Механик тээврийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд болно. Горилогчийн бүтээлтэй ШУТ-ийн төв номын санд танилцана уу.
Шинэ
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн докторант Нэргүйн Мөнхзул нь “Автомашины резин дугуйны техникийн үйлчилгээний үечлэлийг тогтоох судалгаа” сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 16:00 цагт Механик тээврийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд болно. Горилогчийн бүтээлтэй ШУТ-ийн төв номын санд танилцана уу.
Шинэ
2021-08-25
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УЯНГА СУМЫН ЭМЭГТЭЙ БАГШ НАР ХӨДӨЛМӨР ЗУСЛАНГИЙНХАА БАЙШИНГ ӨӨРСДӨӨ БАРЬЖЭЭ
2021-08-25
Өвөрхангай аймгийн Уянга сумын 1-р сургууль 65 багш ажилтан, 613 сурагчтай. Тус хамт олон санаачлага гарган дэргэдээ хөдөлмөр амралтын зуслан байгуулжээ. Өмнө нь 5 гэр барьж зуслангаа ажиллуулдаг байсан бол хуучин дотуур байрны барилгыг буулгаж өөрсдийн хүчээр зөөж, өргөжүүллээ. Битүүт дэх зусланг 2 эрэгтэй багшийнхаа зааварчилгаагаар 12 эмэгтэй багш 14 хоногийн хугацаанд өөрсдөө барьсан байна. 18*8 хэмжээтэй сургалтын танхим, сурагчид амрах 4 байшинтай.
Шинэ

