Салбарын статистик мэдээлэл
Шинэ
2021-05-26
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ НАРЫН СУРГАЛТ БОЛЛОО
2021-05-26
Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газраас Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 19-25-ны өдрүүдэд НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.
Шинэ
Улаанбаатарын Их Сургуулийн Түүх, Археологийн тэнхимийн докторант Нарантуяагийн Батболд “Монгол Улсын сүүлчийн засаг ноёд: түүх, баримтын судалгаа (1921-1937)” сэдвээр 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагт МУИС-ийн I байрны Дугуй танхимд Түүхийн ухааны докторын зэрэг хамгаална.
Шинэ
Боловсрол, шинжлэх ухааны яамны санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдөд зориулан шалгалтын өмнөх стресс менежмент шалгалтын айдас, санаа зовнилоо даван туулахад нь тусламж дэмжлэг өгч, чиглүүлэхээр мэргэжлийн сэтгэл зүйчид өчигдрөөс ажиллаж эхэллээ.
Шинэ
Шинэ
ХААИС-ийн Эдийн Засаг Бизнесийн Сургуулийн докторант Пүрэвийн Эрдэнэбат нь “Буудай тариалдаг Аж ахуйн Нэгжүүдийн Үйлдвэрлэлийн Үр ашгийн шинжилгээ” сэдвээр 2021 оны 6 сарын 11-ний өдрийн 13:00 цагт МУИС-ийн I байрны 320 тоот танхимд Бизнесийн удирдлагын докторын (Ph.D) зэрэг хамгаална.

