Мэдээ мэдээлэл
Шинэ
2022-10-05
ҮНДЭСНИЙ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНЫ СУУРИЙГ ТАВЬСАН УУГАН ИХ СУРГУУЛИЙН 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2022-10-05
1942 оны энэ өдөр МУИС-ийг байгуулж байсан юм. Монгол улсын хөгжлийн түүчээ болсон нийгэм соёлын зүтгэлтнүүд, үндэсний оюуны сор болсон олон зуун эрдэмтэн мэргэд, улс орны удирдагчид энэ их сургуулиас төрөн гарч, үндэсний хөгжлийг төдийгүй дэлхийн хэмжээний боловсрол, шинжлэх ухааны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.
Шинэ
2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтээ 85 сэтгэл зүйч ирүүлсэн. Тэднээс 2 үе шаттай сонгон шалгаруулалтын дараа 40 сэтгэл зүйч сонгогдож "Боловсролын сэтгэл зүйч"-ийн мэргэшүүлэх 45 хоногийн сургалтад хамрагдлаа. Энэ бол 5 дахь удаагийн сургалт юм.
Шинэ
2023-06-27
Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны холбогдолтой олон улсын конвенц, протоколд нэгдэн орохыг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
2023-06-27
Монгол Улс 1968 онд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурж, 1972 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Үүнээс хойш 1985, 1987, 2006, 2021 онуудад цөмийн зэвсгийг хориглох хэд хэдэн гэрээ, конвенцд нэгдэн орсон байдаг. УИХ-ын 60 дугаар тогтоолоор хэд хэдэн конвенц, протоколд нэгдэн орох талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан.
Шинэ
2023-06-27
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тэтгэлэг олгох шаардлага хангасан төгсөгчдийн тэтгэлгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор олгоно
2023-06-27
2022-2023 оны хичээлийн жилд 70 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 11540 суралцагч төгсөнө. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд тэтгэлэг олгохтой холбоотой материалын иж бүрдлийг политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдээс хүлээн авч хянах, шалгах ажиллагаа эхэлж байна.
Шинэ
Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд оролцогч талууд өнөөдөр зөвлөлдлөө. Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын ерөнхий газрын зүгээс нөхцөл байдлыг танилцуулсан юм.
Шинэ
Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2023.04.11-05.11-ний өдрүүдэд зохион байгуулсан. Бүртгэлд 133 иргэн материалаа ирүүлж эхний шатны шалгаруулалт буюу бичиг баримтын бүрдэл, сургуулийн эрэмбэ, хэлний оноо зэрэг үзүүлэлтээр 33 суралцагч шаардлага хангаагүй учир хасагдсан.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа