Мэдээ мэдээлэл
Шинэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Батлан хамгаалахын Ражат Сингх нар өнөөдөр “Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургууль”-ийн шав тавилаа.
Шинэ
Химийн олон улсын олимпиадын шагнал гардуулах ёслол яг одоо зохион байгуулагдаж байна.
Монгол Улсаас Орчлон сургуулийн сурагч А.Амартүвшин, Б.Номин-Ундрах нар хүрэл медаль хүртлээ. Мөн Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн сурагч Б.Эрмүүнболд тусгай байрт шалгарсан байна.
Шинэ
"Ковид 19" цар тахлын улмаас дэлхий нийтээр сургуулиуд хаагдаж үүний улмаас боловсролын салбарт асар их хор хохирол учирсан.
Сургуулиуд дахин нээгдэж, хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч, хэрхэн нээсэн талаар 60 улсын туршлагыг судалсан “How to accelerate Student learning: Lessons from 60 countries” шинэ судалгааг Дэлхийн банкнаас танилцууллаа.
Шинэ
2023-07-17
ТЭТГЭЛЭГ ДАНСАНД НЬ ОРООГҮЙ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨГСӨГЧДИЙН АНХААРАЛД...
2023-07-17
2022-2023 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд олгох тэтгэлгийг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн.
Нэр, данс зөрүүтэй, нэмэгдсэн өртгийн албан татварын удирдлагын нэгдсэн систем (e-tax)-д бүртгэлгүй 191 төгсөгчийн гүйлгээ хийгдээгүй байна.
Эдгээр суралцагч 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор өөрийн суралцаж төгссөн политехник коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд мэдээллээ засаж өгнө үү.
Шинэ
2023-07-16
ФИЗИКИЙН ОЛОН УЛСЫН 53 ДУГААР ОЛИМПИАДААС МОНГОЛ УЛСЫН БАГ НЭГ МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ, НЭГ ТУСГАЙ БАЙР ХҮРТЛЭЭ
2023-07-16
Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Япон улсын нийслэл Токио хотод 2023 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэхүү олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцож Монгол улсын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль, 1 шагналт байрыг хүртлээ.
Шинэ
2023-07-11
МАТЕМАТИКИЙН ОЛОН УЛСЫН 64 ДЭХ ОЛИМПИАДААС МОНГОЛЫН СУРАГЧ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.
2023-07-11
2023-07-11
МАТЕМАТИКИЙН ОЛОН УЛСЫН 64 ДЭХ ОЛИМПИАДААС МОНГОЛЫН СУРАГЧ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.
2023-07-11
Япон Улсын Чиба хотод зохион байгуулагдаж байгаа математикийн олон улсын олимпиадын дүнгийн хурал дөнгөж сая болж медалийн оноог тогтоолоо.
Монгол Улс нэг алт, 4 хүрэл, нэг тусгай байр хүртлээ.
Дэлгэрдалайн Энэрэлт 35 оноогоор алтан медаль хүртэж Монгол Улсын 7 дахь алтан медалийн эзэн, Олон улсйн математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн 6 дахь сурагч боллоо.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа