МАТЕМАТИКИЙН ОЛОН УЛСЫН 64 ДЭХ ОЛИМПИАДААС МОНГОЛЫН СУРАГЧ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

A- A A+
МАТЕМАТИКИЙН ОЛОН УЛСЫН 64 ДЭХ ОЛИМПИАДААС МОНГОЛЫН СУРАГЧ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

МАТЕМАТИКИЙН ОЛОН УЛСЫН 64 ДЭХ ОЛИМПИАДААС МОНГОЛЫН СУРАГЧ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

Япон Улсын Чиба хотод зохион байгуулагдаж байгаа математикийн олон улсын олимпиадын дүнгийн хурал дөнгөж сая болж медалийн оноог тогтоолоо.

Монгол Улс нэг алт, 4 хүрэл, нэг тусгай байр хүртлээ.

Дэлгэрдалайн Энэрэлт 35 оноогоор алтан медаль хүртэж Монгол Улсын 7 дахь алтан медалийн эзэн, Олон улсйн математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн 6 дахь сурагч боллоо.

А.Ивээл, Ц.Сайханбилэг нар тус бүр 23 оноогоор, Х.Нурсолтан 21 оноогоор, Б.Тэнүүнсайхан 19 оноогоор хүрэл медаль хүртлээ. О.Эрхэсболд 17 оноогоор тусгай шагнал хүртлээ.

Шагнал гардуулах ёслол маргааш 15:00 цагт зохион байгуулагдана.