Мэдээ мэдээлэл
Шинэ
2022-08-05
НАЛАЙХ ДҮҮРЭГ ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 2-5 НАСНЫ БҮХ ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
2022-08-05
Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүрэгт ажиллав. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 3416 хүүхэд байна. Тэдний 2286 нь буюу 67 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байжээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулалт хийж хамрагдалтыг 85 хувьд хүргээд байв.
Шинэ
2023-05-08
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2023-05-08
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Шинэ
2023-05-03
Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2023-05-03
Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Шинэ
ЭХ ХЭЛНИЙ БАЯРЫН ӨДӨР…
Шинэ
2023-05-02
2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН 3 ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХ СУРГУУЛИУДЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ
2023-05-02
2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН 3 ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХ СУРГУУЛИУДЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ
Шинэ
2023-04-24
“1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2023” ӨДӨРЛӨГ ЭНЭ САРЫН 25-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2023-04-24
2023-04-24
“1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2023” ӨДӨРЛӨГ ЭНЭ САРЫН 25-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2023-04-24
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 10 дахь жилдээ хэрэгжүүлж буй "Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс "1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2023" өдөрлөгийг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт төслийн хүрээнд Япон Улсын Коосэн сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж 2023 оны 03 дугаар сард төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 37, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 68, нийт 105 төгсөгч оролцох юм. Эдгээр төгсөгчид нь Япон, Англи хэлний өндөр мэдлэгтэй бөгөөд Япон Улсад 2-3 жилийн хугацаанд суралцаж барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшсэн. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийн хувьд Япон Улсын их сургуулийн болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хос дипломтой төгсдөг давуу талтай.
Өдөрлөгт барилга, мэдээллийн технологи, дэд бүтэц, архитектур, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож төгсөгчидтэй ажлын ярилцлага хийж, сонгон шалгаруулж хамтран ажиллах боломж бүрдэнэ.
Өдөрлөгийг Төсөл хэрэгжүүлэх нэгж, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран төгсөгчдийг ажил олгогч нарт танилцуулах, ажлын байранд зуучлах, сурч, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд төгсөгчдийг хүссэн байгууллагадаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж, бололцоог нээж өгч байгаагаараа онцлог юм.
“1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2023” өдөрлөгийг 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09:30-15:00 цагийн хооронд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн 8 дугаар байрны 12 давхарт зохион байгуулна.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа