Мэдээ мэдээлэл
Шинэ
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүндэтгэлийн хурал боллоо. 1921 оны 11 дүгээр сард Ардын Засгийн газраас Судар бичгийн хүрээлэнг байгуулах нугалбар бичгийг Богд хаанд өргөн мэдүүлж, хүрээлэнгийн захирлаар Онхуд овогт С.Жамъян гүнг томилон ажиллуулснаар манай улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллагын суурь тавигдсан түүхтэй.
Шинэ
290 ерөнхий боловсролын сургуульд 364 мянган хүүхэд суралцаж, 23 мянган багш ажилтан ажиллаж байгаа бол 679 цэцэрлэгт, 141 мянган хүүхэд сургаж, 16 мянган багш ажилтан ажилладаг.
Шинэ
Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилд Монгол Улсын “Зөвлөх багш” нарын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, 2022-2023 оны хичээлийн жилийн бодлого, зорилт, хэрэгжилтийн талаар ойлголтоо нэгтгэх, сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөний хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ-ЗӨВЛӨХ БАГШИЙН МАНЛАЙЛАЛ” сургалт, зөвлөгөөн болж өндөрлөлөө.
Шинэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ажиа гэгээнтэн Лувсантүвдэнг хүлээн авч уулзлаа. Ажиа гэгээнтний “Зөв тэтгэлэг сан”-гийн үйл ажиллагаа 2019 оноос эхлэн жилд 10 оюутныг дөрвөн жилийн хугацаанд тэтгэлэгт хамруулдаг. Энэ жилийн тухайд 21 залуусыг тэтгэлэгт хамруулахаар болжээ.
Шинэ
2022-08-20
НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН УЛС ОРНЫГ ДЭМЖИХ 7 ДУГААР ХӨТӨЛБӨРИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
2022-08-20
2022-08-20
НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН УЛС ОРНЫГ ДЭМЖИХ 7 ДУГААР ХӨТӨЛБӨРИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
2022-08-20
НҮБ-ын Хүн амын сангийн 2017-2022 онд хэрэгжүүлж буй Улс орныг дэмжих VI хөтөлбөрийн хүрээнд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангасан амьдрах ухаан, бэлгийн цогц боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, бодлогын орчинг сайжруулах чиглэлээр хамтран ажилласан.
Шинэ
"Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя-2022" аян Дархан-Уул аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр "Бүс нутгийн хөгжилд инноваци, технологийн үзүүлэх нөлөө” эрдэм шинжилгээний бага хурал болж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа