Мэдээ мэдээлэл
Шинэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Мэргэжлийн боловсролын байгууллагын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзлаа. Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын 76 байгууллага бий. Эдгээр нь нийт 3944 багш, ажилтантай. Тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, ямар бодлого, шийдвэрийг гарган ажиллаж байгаа талаар салбарын сайд болон холбогдох албаныхан мэдээлэл өгсөн юм.
Шинэ
Сурагчдын XIX олимпийн наадам болох Гимназиад-2022 энэ сарын 14-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Олимпийн наадамд манай улс анх удаа оролцох бөгөөд жүдо бөхийн төрөлд хоёр тамирчин дасгалжуулагчийн хамт Франц улсыг зорино. Монголын сургуулийн спортын холбооны удирдлага, дасгалжуулагч, тамирчдыг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр хүлээн авч уулзаж, тэмцээнд нь амжилт хүслээ.
Шинэ
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй төсөв, санхүүжилтийн шинэчлэл, боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор 6 банктай хамтран ажиллахаар боллоо.
Шинэ
“Шинэ сэргэлтийн нээлттэй инноваци” уриан дор Инновацийн талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн олон талт түншлэлийг өргөжүүлэх, нээлттэй инновацийн тогтолцоог хөгжүүлэх зорилготой. “Монголын инновацийн 7 хоног-2022” 5 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Мэдээлэл, технологийн үндэсний паркт болно.
Шинэ
“Ёс зүйн жил-2022”-ын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн “Ёс зүйн зөвлөлийг чадавхжуулах нь” сургалтыг БШУЯ, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа