Мэдээ мэдээлэл
Шинэ
Күмон нь дэлхийн 63 оронд сургалтын үйл ажиллагаа явуулдаг, хүүхэд тус бүрд түвшинд нь тохирсон сургалт, явуулж чадахаасаа эхлээд алхам алхмаар ахих ахицаар нь үнэлдэг онцлогтой Японд алдартай хөтөлбөр юм.
Шинэ
Боловсролын сайд П.Наранбаяр Европын холбооны Erasmus+ Reteach төслийн ерөнхий зохицуулагч Отгонтэнгэр их сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Erasmus+ Reteach төсөл нь "Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх" зорилготой. Боловсролын яамны зүгээс багш бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах Erasmus+ Reteach төслийг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Шинэ
2025-02-19
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Австралийн Хүүхдийг ивээх сан болон Японы Хүүхдийг ивээх сангийнхантай уулзлаа
2025-02-19
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Австралийн Хүүхдийг ивээх сангийн Корпорацын түншлэлийн менежер Жэсон Тайдер, Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь менежер, Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нарыг хүлээн авч уулзлаа.
Шинэ
2025-02-18
МОНГОЛ УЛСАД АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАНАРЫГ УЛАМ САЙЖРУУЛАХАД АНГЛИ ХЭЛНИЙ ӨЛГИЙ НУТАГ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО
2025-02-18
Монгол Улсын багш нарын англи хэлний чадавхыг бэхжүүлэх зорилгоор Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газраас олгож буй буцалтгүй тусламжийн хүрээнд Британийн Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээний хэрэгжилтэд Боловсролын яам хяналт тавин ажиллах юм.
Шинэ
Боловсролын сайд П.Наранбаярын хүсэлтээр Монгол улсын гавьяат багш захирлуудын баг Баян-Өлгий аймгийн 13 сумаас 12-т нь ажиллаж ирэв.
Шинэ
2025-02-17
2025-2026 оны хичээлийн жилд 3-9 дүгээр ангийнхан англи хэлний хичээлээ “Pearson” хөтөлбөрөөр үзнэ
2025-02-17
2023 - 2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургалтын агуулгад англи хэлний “Pearson” хөтөлбөр нэвтэрсэн. Энэ хичээлийн жилээс 5-аас 6 дугаар ангийнхан англи хэлний хичээлээ 100% уг хөтөлбөрийн дагуу судалж байна. 2025-2026 оны хичээлийн жилд 3-аас 9 дүгээр ангийнхан гэх мэтээр 3-аас 12 дугаар ангийн сурагчид бүгдээрээ энэ хөтөлбөрөөр англи хэлний хичээлээ үзнэ. Иймээс хөтөлбөрийн шинэчлэлүүд байнга хийгдэж, багш сурагчдад илүү өгөөжтэй байлгахад анхаардаг байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч " IEDC- Pearson partner Mongolia" -гийн захирал М.Найдалмаа хөтөлбөрийн шинэчлэлийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр болон албаны хүмүүст мэдээлэл хийлээ.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа