Күмон нь дэлхийн 63 оронд сургалтын үйл ажиллагаа явуулдаг, хүүхэд тус бүрд түвшинд нь тохирсон сургалт, явуулж чадахаасаа эхлээд алхам алхмаар ахих ахицаар нь үнэлдэг онцлогтой Японд алдартай хөтөлбөр юм.
Энэ оны хоёрдугаар сард “Күмон"-ы заах арга зүйг Монголд нэвтрүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Боловсролын яам, Япон Улсын "Күмон" боловсролын хүрээлэн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талаас Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга М.Цогзолмаа, Японы талаас "Күмон" боловсролын хүрээлэнгийн стратеги төлөвлөлт, сурталчилгааны хэлтсийн дэд дарга Кентаро Миёоши нар гарын үсэг зурсан билээ.
Тус санамж бичгийн хүрээнд туршилтын төслийг “Күнз” сургууль дээр эхлүүллээ.