Мэдээ мэдээлэл
Шинэ
Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлахаар боллоо.
“2026 оныг Боловсролын жил болгон зарласнаар бид боловсролыг улсын хөгжлийн тэргүүлэх салбар болгон үзэж, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх болно.
Боловсролд хийж буй хөрөнгө оруулалт бол ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт юм”гэж Боловсролын сайд П.Наранбаяр онцоллоо.
Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайдын санаачилгаар Засгийн газрын гишүүд санал нэгтэйгээр дэмжин гаргажээ.
Шинэ
2025-02-11
НҮБ-ЫН ХҮН АМЫН САНТАЙ 2025 ОНД ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
2025-02-11
2025-02-11
НҮБ-ЫН ХҮН АМЫН САНТАЙ 2025 ОНД ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
2025-02-11
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд 2025 онд хамтран ажиллах чиглэл, үйл ажиллагааны талаар санал солилцов.
Шинэ
2025-02-11
Математикийн олимпиадыг Монголд анх зохион байгуулж байсан Монгол Улсын Гавьяат багш Г.Загдрагчааг хүлээн авч уулзлаа
2025-02-11
Боловсролын сайд П.Наранбаяр Математикийн олимпиадыг Монголд анх удаа зохион байгуулж байсан Монгол Улсын Гавьяат багш, МУБИС-ийн хүндэт профессор, доктор Г.Загдрагчааг хүлээн авч уулзлаа.
Шинэ
2025-02-11
БАГШЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДСАН ЭХНИЙ 53 ИРГЭН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
2025-02-11
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын боловсролын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургуулиудад багшлах эрхийн сургалтад хамрагдан 53 иргэн төгсөж гэрчилгээгээ гардан авлаа.
Сургалтын үйл ажиллагааг их, дээд сургуулийн мэргэжлийн багш нар удирдан зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын хөтөлбөр нь сэтгэл судлал, боловсролын сэтгэл судлал, хүүхдийн хөгжил хамгаалал, сурган хүмүүжүүлэх зүй, харилцаа, суралцахуй багшлахуй болон мэргэжлийн агуулгын хүрээг хамарсан.
Шинэ
2025-02-10
БОЛОВСРОЛЫН САЙД ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН РЕКТОР А.В.ДАМДИНОВ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025-02-10
Боловсролын сайд П.Наранбаяр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын их сургуулийн ректор А.В.Дамдинов тэргүүтэй тус сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар "Монгол, Оросын ректоруудын чуулга уулзалт"-ын зохион байгуулалт, оролцогчдын талаар санал солилцов.
Шинэ
Боловсролын сайд П.Наранбаяр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс 2025-2027 онд хэрэгжүүлэх хэл шинжлэлийн сургалт, судалгааны “Монгол хэл шинжлэл” найман багц төсөлтэй танилцлаа.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа