Мэдээ мэдээлэл
Шинэ
Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлахаар боллоо.
“2026 оныг Боловсролын жил болгон зарласнаар бид боловсролыг улсын хөгжлийн тэргүүлэх салбар болгон үзэж, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх болно.
Боловсролд хийж буй хөрөнгө оруулалт бол ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт юм”гэж Боловсролын сайд П.Наранбаяр онцоллоо.
Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайдын санаачилгаар Засгийн газрын гишүүд санал нэгтэйгээр дэмжин гаргажээ.
Шинэ
Боловсролын салбарын хамтын хэлэлцээрт тусгагдсаны дагуу төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын албан хаагчдад сар бүр хоолны тодорхой нөхөх төлбөр олгохоор шийдвэрлэлээ.
2025 оны батлагдсан цалингийн санд багтаан хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2464 гаруй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 88.6 мянган албан хаагчдад сар бүр орон нутагт дунджаар 107,500 төгрөг, нийслэлд 172,000 төгрөгийг олгох юм.
Шинэ
2025-02-06
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН 55 ДУГААР СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БАРИМЖАА ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДСАН СУРАГЧДЫН 60 ОРЧИМ ХУВЬ НЬ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛЖЭЭ
2025-02-06
Нийслэлийн тусгай хэрэгцээт боловсролын 55 дугаар сургууль энэ хичээлийн жилээс “Талх нарийн боов, бариста”- гийн анги шинээр хичээллүүлж эхэлсэн юм. Тус сургууль суурь боловсролоос гадна тогооч, цэцэрлэгч, зочид буудлын үйлчлэгч гэх зэрэг нарийн мэргэжлээр сурагчдаа давхар бэлтгэдэг. Сурагчдаа мэргэжлийн ур чадварт ийнхүү суралцуулж байгаа нь төгсөөд бие даан хөдөлмөр эрхлэх боломжийг олгож буйгаараа давуу талтай.
Шинэ
Хоолны түүхий эдийн зардлыг нэмэгдүүлснээр гарч буй эерэг өөрчлөлтийг Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрнаас сурвалжиллаа.
Шинэ
2025-01-30
П.НАРАНБАЯР: ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ЭРСДЭЛ УЧРУУЛЖ БУЙ ЭЛЕКРОН ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭ, ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ ТОДОРХОЙ БОЛГОХООС УХАРЧ БОЛОХГҮЙ
2025-01-30
“Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг, зөвлөгөөнд Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сокорра Эскаланте болон бусад холбогдох албаныхан оролцлоо.
Шинэ
Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичиг, гарын авлагын шинэчлэлийн явцын талаар тодрууллаа.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа