БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

A- A A+

Засгийн газрын хуралдаанаар “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталж, шинэчилсэн журмын талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгөв.

Өнөөдрийн байдлаар Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг зээл авч суралцсан 14000 зээлдэгч байгаагаас 1200 нь гадаадад суралцагч юм. Нийт 300 тэрбум орчим төгрөгөөр төр санхүүжүүлсэн. Үүний 204 тэрбумаар гадаадад суралцагчдыг санхүүжүүлжээ.

04-р сарын 28-ны өдрийг хүртэлх байдлаар Боловсролын зээлийн санд зээлээ төлөөгүй 14000 хүний мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд гурван үе шаттайгаар илгээлээ.