Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн-2025 өнөөдөр эхэллээ. Хөвгүүдийн 56, охидын 50дахь удаагийн энэхүү тэмцээнд хот хөдөөгийн 1000 орчим өсвөрийн шатарчид зургаан насны 12 ангилалд оюунаа уралдуулах юм. Тэмцээнийг нээж Шатрын холбооны ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Г. Занданшатар, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П. Наранбаяр нар үг хэллээ. Тэд мөн тэмцээний салхийг хаглаж эхний нүүдэл нүүцгээлээ.