ЭНЭТХЭГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

A- A A+
ЭНЭТХЭГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) нь 2022-2023 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектор, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, доктор/пост докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-30 хүртэлх насны (докторын сургалтад өргөдөл гаргагч нь 45 хүртэлх насны) сурлагын сайн дүнтэй, холбогдох хичээлийн суурь болон англи хэлний зохих мэдлэгтэй иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линк руу хандан онлайнаар бүртгүүлж маягтыг бөглөнө үү.

Тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж, тэтгэлэгт хамрагдах мэргэжлийн болон дээд сургуулиудын жагсаалтын мэдээллийг Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн портал сайтаас авна уу. Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд элсэлт хийгээд сургалтын төлбөрөөс гадна тогтсон хэмжээний амьжиргааны зардал багтсан болно. Тэтгэлэг нь сургалтын хөтөлбөр үргэлжлэх бүх хугацааны туршид олгогдоно.

Хөтөлбөр 2022 оны 04 дүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ.

Дараах зүйлийг анхаарна уу:

Онлайн маягтыг 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд ICCR-ийн порталд бөглөж ирүүлсэн байна.

- Өргөдөл гаргагч нь маягтыг бөглөхийн өмнө их сургуулиудаас явуулж буй курс/чиглэлүүдийг сайтар судалж бөглөх шаардлагатай. Тэтгэлэгт хөтөлбөрт оролцож буй их сургуулиудын жагсаалтыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн веб сайтаас авах боломжтой.

- Өргөдөл гаргагч нь 5 хүртэлх их, дээд сургуулиа өөрийн суралцахыг хүссэн дарааллаар эрэмбэлэн сонгож өргөдөл гаргах боломжтой.

- Өргөдөл гаргагч нь ямар хөтөлбөрт элсэн орохыг хүсэж байгаагаа сонголтууд дурдах үедээ маш тодорхой тусгах хэрэгтэй. Англи хэлний түвшин тогтоох, Англи хэл дээрх 500 үгтэй эсээ бичих зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн оюутнууд TOEFL/IELTS гэх мэт стандарт шалгалтын оноотой бол түүнийгээ илгээж болно.

- Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөл (ICCR) нь анагаах ухаан/шүдний эмчилгээ, судалгааны ажил, дипломын ажил болон богино хугацааны сургалтад тэтгэлэг олгохгүй.

- Өргөдөл гаргагч нь онлайн маягтын хамт хэвлэгдэх эмнэлгийн үзлэгийн хуудсыг авч хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгээр бөглүүлнэ. Эрүүл мэндийн албан журмын даатгал нь ICCR-ийн тэтгэлэгт хамрагдах зайлшгүй шаардлага болно. ICCR-ийн тэтгэлэгт хамрагдах бүх оюутнууд хамгийн багадаа нэг жилийн 5 лак энэтхэг рупи буюу 6800 ам.доллартай тэнцэх эрүүл мэндийн даатгалын журамтай даатгалд хамрагдах зайлшгүй шаардлагатай. Оюутнууд аль нэг тохиромжтой үедээ буюу Энэтхэг улсад очихын өмнө эсвэл дөнгөж очсон даруйдаа өөрсдөө эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой. Оюутнууд эрүүл мэндийн даатгалыг өөрсдийн сонгосон аль ч даатгалын компаниас авах боломжтой. Гэсэн хэдий ч оюутнуудад тус дөхөм үзүүлэх зорилгоор, A2A тэтгэлгийн веб сайтад лавлагаа болгон 2 даатгалын компани байгаа.

- М.фил, доктор, пост-докторын зэрэгт хамрагдах хүсэлтэй байгаа оюутнууд анкетын хамт конспект мөн өгнө.

- Өргөдөл гаргагч нь шинжлэх ухаан / инженерийн курст оролцох хүсэлтэй байгаа тохиолдолд бүрэн дунд боловсролын түвшиндээ математик, физик болон химийн хичээл зайлшгүй судалсан байна

- Мэдүүлгийн маягтыг бөглөх нь сонгогдох баталгаа өгөхгүй. Тодруулах зүйлийг Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын яамны reception.ulaan@mea.gov.in pуу и-мэйл бичих эсвэл 70132248/70132249 утсаар авна уу. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн Тэтгэлгийн Портал сайт http://a2ascholarships.iccr.gov.in/.