БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР:

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар “Хувьсах зардлын дундаж норматив, аргачлал батлах тухай” 91 дүгээр тогтоолыг 4 хавсралттайгаар батлууллаа. Үүнд:

  1. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нориатив, түүний бүрэлдэхүүн;
  • Ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нориатив, түүний бүрэлдэхүүн;
  • Хувьсах зардлын дундаж нориативаар төсөв хувиарлах, санхүүжүүлэх аргачлал;
  • Хувьсах зардлын дундаж нориативаар төсөв хувиарлах, санхүүжүүлэх аргачлал”-ын хавсралт;
  1. Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг тогтоох тухай” 107 дугаар тогтоолыг 5 хавсралттайгаар хавсралтаар шинэчлэн батлууллаа.
  2. Боловсролын ерөнхий газрыг сургууль, цэцэрлэг, мэрэгжлийн болон техникийн бололвсролын төсвийн төвлөрүүлэн захирагч болгох тогтоолын төслийг Загийн газрын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, 131 дүгээр тогтоолыг батлууллаа.
  3. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын атомын энергийн агентлаг хооронд байгуулах “Техникийн хамтын ажиллагааны хүрээ 2022-2027” баримт бичгийн төслийг Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдын “Гарын үсэг зурах эрх шилжүүлэх тухай” захирамжийг гаргууллаа.     
  4. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Шаардлага батлах тухай” 111 дүгээр тушаалаар  боловсролын сургалтын байгууллагын удирдлагын систем, суралцахуйн удирдлагын системд тавих шаардлагуудыг баталлаа.
  5. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн санаачилгаар Төрийн ордны “Их засаг” танхимд, Улсын Их Хурлын гишүүд, ХЗДХЯ, БХЯ, ТЕГ, ОБЕГ, ХХЕГ, ДХИС, ҮБХИС, Тагнуулын академи, “Их Засаг” ОУИС-ийн төлөөлөл, Дээд боловсролын тухай хуулийн ажлын дэд хэсгийн гишүүд оролцсон уулзалт, хэлэлцүүлгийг 03 сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

  1. Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг (2022-2029 он)-ийн төсөлд боловсрол болон шинжлэх ухааны салбарт тусгах саналыг боловсруулан хэлэлцүүлж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Санал өгөх тухай” 1а/1272 тоот албан бичгээр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисст хүргүүллээ.
  2. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдын албан даалгавар, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зайлшгүй хийх шаардлагатай судалгааны жагсаалтыг гаргалаа.
  3.  Боловсрол, шинжлэх ухааны яам, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-тай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд судалгааны багийн гишүүд БНСУ-аас Монгол Улсад ирж 03 сарын 14-24-ний өдрүүдэд ажиллалаа.
  4. Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг  тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын 107 дугаар тогтоол гарсантай холбогдуулан сургууль, цэцэрлэг бүрийн ажилчдын цалингийн тооцооллыг хийж,  2022 оны төсвийн сар улирлын хуваарьт өөрчлөлт оруулах тухай БШУ-ны сайдын 2022 оны 03 сарын 24-ний өдрийн 1а/1315 тоот албан бичгийг Сангийн яаманд хүргүүллээ.
  5. Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлыг 03 сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Хурлаар яамны захиалгаар 2018-2021 онд  хэрэгжүүлсэн   Шинжлэх ухаан, технологийн 6 төслийн тайланг хэлэлцэж, үнэлгээ, дүгнэлт гаргалаа.
  6. “Судалгааны нээлттэй лабораторийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төслийн хэлэлцүүлгийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллийг оролцуулан 03 сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
  7. “Шинжлэх ухааны парк, дэд бүтцийг хөгжүүлэх асуудал” хэлэлцүүлгийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллийг оролцуулан ШУПЗ, ШТИС-тай хамтран 03 сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
  8. БШУ-ны сайдын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн "Монгол хэлний хичээлийн босго оноо тогтоох тухай" А/72 дугаар тушаалаар их, дээд сургууль, коллежид элсэгчдээс заавал авах монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар болон шалгалт авах товыг тогтоолоо.
  9. Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтны хөдөлмөрлөх эрх, сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоотой ирэх 2023 онд хамтран ажиллах хэлэлцээрийг 03 сарын 09-ний өдөр хийлээ. Хамтын хэлэлцээрийн хүрээнд талууд салбарын эрх зүйн орчныг сайжруулах, хэрэгжилтийг чанаржуулах, багш, ажилтан, албан хаагчдын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааг хангах чиглэлээр хамтран ажиллана.
  10. Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТ БА АЖИЛ ОЛГОГЧДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” зөвлөлдөх уулзалтыг 03 сарын 28-ны өдөр зохион байгуулж, дотоодын шилдэг 60 ААН, байгууллага оролцож, хүний нөөцийн тулгамдсан асуудлуудаа ярилцлаа. Монгол Улсад Мэргэжлийн сургалтын байгууллага болох МСҮТ, Коллежид 185 мэргэжлээр 42594 оюутан суралцдаг гэсэн статистик байна. Гэвч төгсөгчдийн 60% нь ажил олгогчдын тавьж буй шаардлагад нийцэхгүй, ажлын байргүй байна. Иймээс ажил олгогчдын эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулахад ажил олгогчдоос санал авч байх нь чухал байгааг зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан онцоллоо.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

  1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн төлөвлөлт, явцын хяналтыг сайжруулах зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн цахим системийг 03 сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулиуд ашиглаж эхэллээ.
  2. “Нялх балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг 03 сарын 04-ний өдөр бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа хамгаалал, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны сайд оролцож, 3 хүртэлх насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн талаар санал дэвшүүлж ярилцлаа. Хэлэлцүүлгээс 52 санал гарсныг хэрэгжүүлэх зорилгоор бага насны хүүхдийн хөгжлийн чиглэлээр судалгаа хийдэг судлаачид, эрдэмтдээс  бүрдсэн ажлын хэсгийг байгуулан хөтөлбөрийг дахин сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
  3.  “Монгол Улсын үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэлний сургалтын өнөөгийн байдал, чиг хандлага” цахим хэлэлцүүлгийг БШУЯ, БЕГ, БСҮХ, Баян-Өлгий аймгийн БШУГ-тай хамтран 3 сарын 25-ны өдөр зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт оролцогсод Монгол Улсын үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэлний сургалтын хүрээнд хийж буй ажлын талаар илтгэл хэлэлцүүлэн, туршлагаа хуваалцан цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
  4. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаар эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбараас хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл өгөх, өнөөгийн тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэх “Бүсчилсэн сургалт”-ыг ХНХЯ-тай хамтран 03 сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгууллаа.
  5. Боловсрол шинжлэх ухааны яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газраас их, дээд сургуулиудтай хамтран “Сургалтын байгууллагын орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арга зам, шийдэл” үндэсний хэлэлцүүлгийг 03 сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн багш, ажилтан, оюутан, эцэг эх, асран хамгаалагчийн төлөөлөл нийт 500 гаруй хүний гаруй хүн оролцлоо.
  6. Боловсролын багц хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьсантай холбоотойгоор Англи, Финланд Улсын дээд боловсролын тухай хуулийг судлах Улсын Их хурлын гишүүдээр ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 03 сарын 19-27-ны өдрүүдэд ИБУИНВУ, Финланд улсуудад тус тус айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд ИБУИНВУ-ын Боловсролын яам, Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн яам, Олон Улсын Эдийн засгийн бодлогын судалгааны төв, Кэмбриджийн их сургууль, Лондон Империал их сургууль, Финландын Парламентын Боловсрол, соёлын хороо, Финландын Боловсрол, Соёлын яам болон бусад холбогдох байгууллагуудтай уулзалт хийж санал солилцлоо.
  1. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны Хүний хөгжлийн хөтөлбөрийн удирдагч Руслан Емцовийг 3 сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр дараах асуудлаар санал солилцлоо. Дэлхийн банк болон "Education Outcome Fund”-тай хамтран хэрэгжүүлдэг үр дүнд суурилсан санхүүжилтийн механизмыг ашиглан бага насны буюу 0-5 настай хүүхдийн цогц хөгжлийг дэмжих, бага насны хүүхдийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ төсөл хэрэгжүүлэх саналыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тавилаа. Үүнд:
  • Дэлхийн банкны зүгээс дараах 5 чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Үүнд:
  • Ковид-19 цар тахлын өмнөх болон дараах хичээл хоцрогдлыг нөхөх замаар боловсролын чанарыг дээшлүүлэх;
  • боловсролын түвшин бүрд интеграци хийж, дээд боловсрол болон технологи, ШУ-ны салбартай уялдуулах;
  • Бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөр;
  • Бага насны хүүхдийн сурлагын ахиц, амжилтыг оношлох стандарт, арга зүйг ашиглан бага, дунд ангийн сурагчдын сурлагын хоцрогдлыг эрт илрүүлэх;
  • Салбар дундын болон дижитал хэрэглээний чадавхыг бэхжүүлэх.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 

  1. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 03 сарын 18-ны өдөр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөр болон магистрын хөтөлбөрт хамрагдаж Япон улсад суралцах болзол хангасан 45 оюутанд батламжийг нь гардууллаа. Үүнд:

  • Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 44 оюутан;
  • Магистрын хөтөлбөрийн 1 оюутан;
  1. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АХБ-ны Зүүн Азийн бүсийн захирал Тэреза Когийг 03 сарын 15-ны өдөр хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Азийн Хөгжлийн Банк нь 1991-2022 хүртэлх хугацаанд Монгол Улсын боловсролын салбарт (7 зээл, 7 буцалтгүй тусламж, 20 техникийн туслалцаа) 185.28 сая ам долларын санхүүжилтийн туслалцаа, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэнд талархаж байгаагаа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан илэрхийлээд, шинээр 2022-2024 онуудад хэрэгжүүлэх 2 төрлийн төслийг дэмжин хамтран ажиллахыг хүслээ. Үүнд:
  • “Боловсролын салбарт гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх” төсөл;
  • “Улаанбаатар хотын Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг даган баригдахаар төлөвлөгдөж буй дагуул хотод 5’000 оюутны багтаамж бүхий их, дээд сургуулийн хотхон, дижитал их сургуулийг хөгжүүлэх төсөл;
  • Уулзалтын төгсгөлд хатагтай Тэреза Ко Боловсролын салбарт хийгдэж буй Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалт нь Монгол хүний хөгжилд үр дүнгээ өгөх учиртайг онцлоод цаашид боловсролын чанарыг сайжруулахад чиглэгдсэн шинэ төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
  1. Боловсрол, шинжлэх ухааны Дэд сайд Г.Ганбаяр, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд М.П. Сингх болон холбогдох албаны хүмүүсийг 03 сарын 9-ний өдөр хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улстай боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд БЗД-ийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Атал Бахари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн боловсрол, Аутсорсингийн төвийн байгуулах ажлыг эрчимжүүлэх асуудлаар талууд санал солилцлоо.
  2. Япон Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн менежер, Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар гарын үсэг зурлаа. Монгол Улсад боловсролыг тэгш хүртээмжтэй олгоход чиглэсэн энэхүү төсөл нь 6-9 дүгээр ангийн тусгай хэрэгцээтэй сурагчдын сурах үйл явцыг дэмжих, багш нарт ганцаарчилсан сургалтын арга зүй эзэмшүүлэх, хүүхдийн суралцах үйл явцад дэмжлэг үзүүлэхэд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, төслийн хэрэгжсэн загвар, үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, төрийн бодлогод тусгах чиглэлээр хэрэгжиж байна.  

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

  1. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Жагсаалт батлах тухай” 359 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар 2022 оны ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалт батлагдсан. Энэхүү жагсаалтад боловсролын сургалтын байгууллагын “Боловсролын салбарт сургалтын зориулалтаар ашиглах программ хангамж, мэдээллийн систем (Learning management system)-ийн ашиглалт болон интернэтийн үйлчилгээ”, “Боловсролын салбарт сургалтын зориулалтаар ашиглах суурин болон зөөврийн компьютер, бусад цахим хэрэглэгдэхүүн” гэж тусгагдсан ба тус худалдан авалтыг зохион байгуулах техникийн тодорхойлолтыг боловсруулан баталж, Төрийн худалдан авах ажиллагааны газарт 03 сарын 28 -ны өдөр хүргүүллээ.
  2. Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа байгууллагуудын төсөв, зарцуулах эрхийн хүрээнд 03 сарын 01-31-ний өдрүүдэд 24,5 тэрбум төгрөгийн, 776 ширхэг гүйлгээ хийгдлээ.
  3. Төсвийн гүйцэтгэлийн урьдчилсан мэдээгээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын багц 2022 оны 03 дугаар сард улсын төсвөөс 529,851,767.7 мянган төгрөгийн санхүүжилт авахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 480,309,207.0 мянган төгрөгийн санхүүжилт авсан ба нийт төсвийн 91%-ийг санхүүжүүллээ.
  4. БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлын гүйцэтгэлтэй танилцах, хяналт тавих ажлын орон нутагт томилолтоор ажиллах” удирдамжийн дагуу Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлтийг хянах, тулгамдаж буй асуудлыг газар дээр очиж танилцах, шийдвэрлэх зорилго бүхий ажлын хэсэг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Дундговь, Төв, Булган, Архангай, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймгуудад  03 сарын 21-ний өдрөөс ажиллаж эхэллээ.

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД:

  1. Боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлого, төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, ил тод байдлыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг баримт бичгийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийж, Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд оруулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 04 сарын 01-ний өдөр хүргүүлэн ажиллалаа.
  2. Боловсролын салбарын статистик мэдээлэл 2021-2022 эмхэтгэлийг хэвлүүлж нийтийн хүртээл болголоо.
  3. Боловсролын ерөнхий газар, Монголын Хөл бөмбөгийн холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн хөл бөмбөгийн төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Эхний хөтөлбөр болох “Football for School”-ийг Олон улсын хөл бөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр 21 аймаг, 9 дүүргийн 170 сургуульд хэрэгжүүлэхээр боллоо.
  4. Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийг боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжүүлэх зохион байгуулах ажлын хэсгийн уулзалтыг Ажлын хэсгийн ахлагч БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгээр ахлуулан зохион байгуулж, 2022 онд хийх ажлын төлөвлөгөө гаргах тухай санал солилцлоо.
  5. БШУЯ-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр шинэчлэгдэн батлагдсаны дагуу тус яамны төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, Төрийн албаны зөвлөлийн 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд танилцуулж, зөвшөөрөл авлаа.
  6. Төрийн албаны зөвлөлтэй хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар албан бичиг хүргүүллээ.
  7. Бичиг хэргийн эргэлтийн мэдээ: 03 сарын 01-31-ний өдрүүдэд гаднын байгууллага, иргэдээс яаманд хандаж 1388 хариутай бичиг, 212 шууд бичиг, 759 өргөдөл гомдол, нийт 2359 албан бичиг ирүүлсэн байна. 802 хариутай албан бичиг, 631 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт ирсэн бичиг, өргөдөл, гомдлын 60%-ийг шийдвэрлэж хариу өгсөн байна. Мөн 338 албан бичиг, 119 өргөдөл хугацаандаа судлагдаж байна.  Яамнаас гаднын байгууллага иргэдэд хандаж 640 албан бичигт хариу өгч ажиллалаа.
  8. Яаманд ирсэн албан бичиг, өргөдөл, гомдлыг хүлээн авч, бүртгэн нэгж бүрээр ангилах, шийдвэрлэлтэд хяналт тавих, 262227 утсаар хандсан гаднын иргэдэд мэдээлэл өгөх, яамнаас гаднын байгууллага, иргэдэд явуулж байгаа албан бичгийг хянах, эйбл программын хэвийн үйл ажиллагааг хангах, албан хаагчдад албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэдээлэл, зөвлөмжийг өгөх, цаг үеийн болон холбогдох тайлан, мэдээллийг хугацаанд нь гаргах, хүргүүлэх зэрэг ажлыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллалаа. 
  9. Тус яаманд гаднын иргэд, төрийн болон төрийн бус байгууллагаас нийт ирсэн, явсан 2359 албан бичиг, өргөдөл, гомдлыг албан хэрэг хөтлөлтийн программд бүртгэж,  цахим санг тасралтгүй нэмэгдүүлэн ажиллалаа.