“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭХНИЙ ҮЕ ШАТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ
2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот
Нэг. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго:
Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Боловсрол, шинжлэх ухааны салбарт хамаарах арга хэмжээний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан үр дүнг үнэлэх, дүгнэх, зөвлөмж гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
Хоёр. Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй:
Арга хэмжээнүүдийн 2022 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үр дүнгийн үнэлгээг хийхдээ Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 206 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг удирдлага болгов.
Арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн түвшинг үнэлэн тогтоохдоо дээрх журмын "Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй"-г баримталлаа.
Гурав. Бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээ буюу хяналт-шинжилгээнд хамрагдсан асуудал:
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 сарын 30 өдрийн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” 106 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт Боловсрол, шинжлэх ухааны салбарт хамаарах 1 арга хэмжээ туссан дээр нэмж, “Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулна.” гэсэн зорилтын 6.1.1 /''Цахим үндэстэн'' болох арга хэмжээг эрчимжүүлж, нийтийн мэдээллийн дэд бүтцийг боловсронгуй болгож, цаасан суурьтай үйл ажиллагааг багасган цахим харилцаанд шилжиж, нийтийн мэдээллийн системээс олж авах, солилцох боломжтой мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй байх нөхцөлийг хангаж, цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, тоог нэмэгдүүлж, иргэнийг цахим гарын үсгээр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх/-д заасан үйл ажиллагааны хэрэгжилтийг тус тус нэгтгэн гаргаж хяналт-шинжилгээ, үнэлгээг хийлээ.
Хяналт-шинжилгээ, үнэлгээг яамны Төрийн захиргааны удирдлагын газраас нэгтгэн ирүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Боловсрол, шинжлэх ухааны салбарт хамаарах арга хэмжээний 2022 оны эхний хагас жилийн тайланг нягтлан үзэх, цуглуулсан мэдээ, мэдээлэлд үндэслэн гүйцэтгэхэд ерөнхий гүйцэтгэл 68,0 хувьтай үнэлэгдлээ.
Дөрөв. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүн:
“Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” 106 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт Боловсрол, шинжлэх ухааны салбарт хамаарах 4.2.10. /Зарим их, дээд сургуулийг мэргэжлийн чиглэл, салбараар нь төрөлжүүлж, дагуул хотууд болон орон нутагт хотхон байгуулан шилжүүлэх замаар хотын төвлөрлийг сааруулах/ дахь арга хэмжээний зорилтот түвшинг 4 ангилж, хэрэгжилтийг гаргасан.
“Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулна.” гэсэн зорилтын 6.1.1 /''Цахим үндэстэн'' болох арга хэмжээг эрчимжүүлж, нийтийн мэдээллийн дэд бүтцийг боловсронгуй болгож, цаасан суурьтай үйл ажиллагааг багасган цахим харилцаанд шилжиж, нийтийн мэдээллийн системээс олж авах, солилцох боломжтой мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй байх нөхцөлийг хангаж, цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, тоог нэмэгдүүлж, иргэнийг цахим гарын үсгээр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх/ дэх арга хэмжээг ангилаагүй нэг хэрэгжилтээр тайлагнасан.
Ингэснээр нийт 5 арга хэмжээнээс зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан 100%-ийн биелэлттэй-1, тавьсан зорилт, арга хэмжээнд хүрэх зорилгоор өөрсдөөс хамаарах шийдвэрийг гаргасан, санхүүгийн асуудал шийдвэрлэгдсэн, дээд шатны байгууллагад өргөн барьсан буюу гүйцэтгэл нь тодорхой хэмжээгээр гарч эхэлж байгаа 70%-ийн хэрэгжилттэй-2, тухайн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн, ажил тодорхой хэмжээнд эхэлсэн 50%-ийн хэрэгжилттэй-2 ажил гэж тус тус үнэлэгдлээ.
Хүснэгтээр үзүүлбэл:
Хувь |
50% |
70% |
100% |
Нийт оноо |
Дүн |
Арга хэмжээний тоо -442 |
2 |
2 |
1 |
|
68,0% |
100 |
140 |
100 |
340 |
Дөрөв. Дүгнэлт:
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 сарын 30 өдрийн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” 106 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт Боловсрол, шинжлэх ухааны салбарт хамаарах арга хэмжээг тодорхой үр дүнтэй хэрэгжүүлснээр 2022 оны эхний хагас жилийн хэрэгжилт 68,0%-ийн гүйцэтгэлтэй үнэлэгдлээ.
Тав.Зөвлөмж:
1. Хийсэн ажлаа бүрэн тайлагнах талаар анхаарах,
2. Газар хэлтсийн дарга нар төлөвлөсөн ажлынхаа гүйцэтгэлд хариуцлагатай хандах,
3. Хэрэгжүүлэх арга хэмжээг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт буюу хүрэх түвшинд нийцүүлж тайлагнах
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар