Монгол Улс болон АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Засгийн газраас санхүүжилттэй Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөрийг (FLEX) Монгол улсад 2017 онд хэрэгжүүлж эхлэхээр шийдвэр гарсан.
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй бүрэн тэтгэлэгт FLEX хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад Америкийн Нэгдсэн Улсын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй суралцан америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог урт хугацааны солилцооны хөтөлбөр юм.
2023-2024 оны шалгаруулалтыг цар тахлын улмаас цахимаар явуулах болно. 1 болон 2-р шатны шалгаруулалтыг энэ оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд зохион байгуулах бөгөөд шалгалтыг аль ч байршлаас интернет ашиглан өгөх боломжтой юм.
Хэрвээ сурагч та энэ жилийн тавигдах бүх шаардлагуудыг хангаж байвал дараах холбоосоор орж шалгалтаа өгнө үү: https://ais.americancouncils.org/flex
Шалгаруулалтад оролцох хүсэлтэй сурагчдад тавигдах шаардлага:
- 2006 оны 1 дүгээр сараас 1-нээс 2008 оны 7 дугаар сарын 15-ны хооронд төрсөн байх
- Оролцох үедээ 9, 10, 11 дүгээр ангийн сурагч байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Сурлагын үнэлгээний дундаж нь 80% түүнээс дээш байх
- Монгол улсын иргэн, гадаад паспорт авах эрхтэй байх
- Америкт зорчих визний шалгуур хангасан байх
- АНУ-д сүүлийн 5 жилийн туршид 3 дугаар сараас дээш хугацаагаар амьдарч байгаагүй байх
- Хөгжлийн бэрхшээлтэй сурагчид 2005 оны 1 дүгээр сарын 1-нээс 2008 оны 7 дугаар сарын 15-ны хооронд төрсөн байх
FLEX Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын үе шатууд:
I-р шат
2022 оны 09 дүгээр сарын 03-наас 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд цахимаар бүртгэл явагдах бөгөөд энэ жилийн үндсэн шаардлагуудыг хангасан сурагч бүрт нээлттэй.
1-р шатанд бүртгүүлэх сурагчид цахим өргөдлөө бөглөж, 3 асуултанд эссе хэлбэрээр хариулах бөгөөд бүртгүүлснээс хойш 10 хоногийн дотор бөглөж явуулах шаардлагатай.
Жишээ нь: 09 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэлээ баталгаажуулж өргөдлөө эхлүүлсэн бол өргөдлөө явуулах эцсийн хугацаа 9 дүгээр сарын 24-ний өдөр байна.
II-р шат
1-р шатанд өргөдлөө бүрэн гүйцэд бөглөж явуулсан бүх сурагч 2-р шатанд уригдана.
2-р шатанд оролцох урилгыг өргөдлөө явуулсан хугацаанаас хойш 24 цагийн дотор имэйлээр хүлээн авч оролцогч илгээсэн холбоосоор орж англи хэлний тестийг 15 минутын дотор бөглөж явуулна.
III-р шат
Энэ жилийн хувьд 3-р шатны шалгаруулалт 2022 оны 11 сарын сүүлээр явагдах бөгөөд бүрэн өргөдөл, эссе, ярилцлага, англи хэлний цогц шалгалтаас бүрдэнэ. 3-р шатанд тэнцсэн сурагчид руу Америкийн Зөвлөлийн төв оффисоос имэйлээр холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
Тэтгэлгийн хэмжээ
- Олон улсын хоёр талын аялал (гэрээсээ Америк, Америкаас гэртээ буцах)
- Нийтийн үйл ажиллагаанд оролцох, шаардлагатай хувийн хэрэглээний эд зүйлсийг худалдан авахад туслах зорилгоор сар бүр бага хэмжээний тэтгэмж
- Урьдчилан сонгон шалгаруулсан Америк гэр бүлтэй нэг жил амьдрах зардал
- АНУ-ын дунд сургуульд суралцах бүх зардал
- Хөтөлбөрийн өмнөх чиглүүлэх сургалт, хөтөлбөрийн дараах сургалт зэрэг хөтөлбөрийн үйл ажиллагаануудад оролцох боломж
- АНУ-д хөтөлбөрөөс гадуур үйл ажиллагаануудад оролцох боломж
Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдож лавлана уу.
Утасны дугаар: (976) 93130647
Имэйл хаяг: flex.mn@americancouncils.org
Фэйсбоок: http://www.facebook.com/FLEXMongolia
Инстаграм: http://www.instagram.com/flexmongolia