Монгол Улсын Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.10 дахь заалтад мэдээлэлд хариуцагч нь “Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл хариуцагчийн систем ашиглах болон байгууллагын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, аюулгүй байдлыг дотооддоо хангахтай холбогдсон журмыг батлах;” гэж заасны дагуу “Боловсролын салбарын мэдээллийн систем ашиглах, мэдээллийн сан бүрдүүлэх, зохицуулах журам”-ын төслийг боловсруулав.
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ АШИГЛАХ, МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, ЗОХИЦУУЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛ
Журмын төсөлтэй танилцаж, холбогдох саналаа 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор тус яамны Цахим бодлого, статистикийн хэлтэст enkhtulga@mecs.gov.mn цахим хаягаар ирүүлэхийг хүсье.
Холбогдох утас: 51-263600
Жич: Санал өгөх этгээд нь овог, нэр, эрхэлж байгаа ажил, албан тушаал, байгууллага, хаяг, утасны дугаарыг бичиж ирүүлэхийг анхаарна уу.
ЦАХИМ БОДЛОГО, СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС