Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улс, нийслэл, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд иргэд, олон нийтийн оролцоог хангах, тэдгээрийн санал, санаачилгыг дэмжих, урамшуулах зорилготой “Mon-X инновацын хөтөлбөр”-ийн “Асуудал тодорхойлох, шийдэл боловсруулах аргачлал"-ын сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгууллаа.
Тус арга хэмжээг УИХ-ын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий нар нээж сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ.
Энэ арга хэмжээний хүрээнд тус хөтөлбөрт оролцох сонирхолтой иргэдэд “Инновац гэж юу вэ?”, “Санаагаа хэрхэн олох вэ?”, “Дизайн сэтгэлгээ” сэдэвт сургалтуудыг зохион байгуулж, хөтөлбөрийн талаарх мэдээллийг хүргэлээ.
Mon-X инновацын хөтөлбөрийн шилдгээр шалгарсан 9 төсөлд нийт 180 сая төгрөгийн грант олгож, нийслэлээс шалгарсан шилдэг төслүүдийг Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас бизнес болгон бойжуулах юм.