Боловсрол, шинжлэх ухааны
сайдын 2022 оны ..... дугаар сарын
...ний өдрийн .... дугаар тушаалын
...... хавсралт
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШИД МЭРГЭЖЛИЙН
ЗЭРЭГ ОЛГОХ, ХАСАХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ын багшид мэргэжлийн зэрэг олгох, хасахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
- Энэ журам мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, сургалтын менежер, арга зүйч, их, дээд сургуулийг багш мэргэжлээр төгссөн, сургалтын байгууллагад ажиллаж байгаа захирал (цаашид “багш” гэх)-д мэргэжлийн зэрэг олгох, хасахад хамаарна.
- Мэргэжлийн зэрэг нь сургалтын байгууллагын багш, ажилтны албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж, үр дүнд хүрсний баталгаа, мэргэжил, ур чадварын өсөлт, хөгжлийг дэмжихэд чиглэнэ.
- Мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагаа үр дүнд суурилсан, ил тод, нээлттэй, шударга, хамтын оролцоог хангасан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.
- “Мэргэжлийн зэрэг олгох, хасах” гэж мэргэжлийн зэргийг шинээр олгох, бататгах, бууруулах, хасах үйл ажиллагааг ойлгоно.
- “Мэргэжлийн зэрэг бататгах” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр өмнө олгосон зэргийн шалгуурыг давтан хангаж буйг баталгаажуулахыг ойлгоно.
- Мэргэжлийн зэргийг шатлал алгасуулан олгохгүй.
- Энэ журмын 2.1-д заасан шалгуурыг бүрэн хангасан багшид Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 9.2-т заасныг үндэслэн хугацаанаас нь өмнө мэргэжлийн зэрэг олгож болно.
- “Заах аргач багш” мэргэжлийн зэргийг сургалтын байгууллага, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус олгоно.
ХОЁР. МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ШАЛГУУР
2.1. Мэргэжлийн зэрэг олгоход дараах шалгуурыг баримтална:
2.1.1. сургалтын чанар;
2.1.2. мэргэжил, арга зүйн ур чадвар;
2.1.3. суралцагч, багш, хамт олон, эцэг эх асран хамгаалагчийн сэтгэл ханамж;
2.1.4. өөрийгөө хөгжүүлсэн байдал;
2.1.5. судалгаа шинжилгээ, шинэ бүтээл, инноваци нэвтрүүлсэн ажил;
2.1.6. ажил мэргэжил, ур чадварын уралдаан, олимпиад, бүтээлийн үзэсгэлэнд оролцсон байдал;
2.2. Багшийн албан тушаалын онцлогоос хамаарч мэргэжлийн зэрэгт тавих
шалгуур дор дурдсан байдлаар ялгаатай байна.
2.2.1. Багшид мэргэжлийн зэрэг олгоход дараах шалгуурыг баримтална.
Шалгуур үзүүлэлт |
оноо |
Заах аргач |
Тэргүүлэх |
Зөвлөх |
|
Ерөнхий шалгуур |
Сурлагын чанар |
20 оноо |
Суралцагчдын сурлагын чанар /өөрийн заадаг хичээлийн/ хөндлөнгийн үнэлгээгээр сүүлийн 5 жилийн дунджаас 3-аас дээш хувиар өссөн байх |
Суралцагчдын сурлагын чанар /өөрийн заадаг хичээлийн/ хөндлөнгийн үнэлгээгээр сүүлийн 5 жилийн дунджаар 3-аас дээш хувиар өссөн байх |
Суралцагчдын сурлагын чанар /өөрийн заадаг хичээлийн/ хөндлөнгийн үнэлгээгээр сүүлийн 5 жилийн дунджаар 5-аас дээш хувиар өссөн байх |
Мэргэжил, арга зүйн ур чадвар
|
20 оноо |
Сургалтын хөтөлбөрийн зорилтод нийцүүлэн суралцагч болон мэргэжлийн онцлогт тохирсон сургалтын олон хувилбарт заах арга зүй, цахим хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах технологи эзэмшсэн байх |
Сургалтын хөтөлбөрийн зорилтод нийцүүлэн олон хувилбарт заах арга зүй, цахим хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах технологийг эзэмшин бүс, орон нутгийн түвшинд түгээн дэлгэрүүлэх, зөвлөн туслах, сургалт 2-оос доошгүй удаа зохион байгуулсан байх |
Сургалтын хөтөлбөрийн зорилтод нийцүүлэн олон хувилбарт заах арга зүй, цахим хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах технологийг туршлага болгож, үндэсний болон бүсийн түвшинд түгээн дэлгэрүүлэх, зөвлөн туслах, сургалт 2-оос доошгүй удаа зохион байгуулж, мэргэжил арга зүйн чиглэлээр гарын авлага, зөвлөмж боловсруулсан байх |
|
15 оноо |
Сургалтын хөтөлбөр ашиглаж, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх арга зүйг эзэмшсэн байх |
Сургалтын хөтөлбөр боловсруулах багт ажилласан, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үр дүнг сайжруулах бүтээлч арга зүй, шинэ технологийг нэвтрүүлсэн байх |
Сургалтын хөтөлбөр боловсруулах багт ажилласан, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үр дүнг сайжруулах бүтээлч арга зүй, шинэ технологи, туршлагыг үндэсний болон бүсийн хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн байх |
||
Суралцагч, багш, хамт олон, эцэг эх асран хамгаалагчийн сэтгэл ханамж |
10 оноо |
|
|||
Өөрийгөө хөгжүүлсэн байдал |
10 оноо |
Өөрийгөө хөгжүүлэх хувийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт |
|||
Тусгай шалгуур |
Судалгаа шинжилгээ, шинэ бүтээл, инноваци нэвтрүүлсэн байдал |
15 оноо |
Сургуулийн хэмжээнд судалгаа, эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд өөрөө болон шавь нь илтгэл амжилттай хэлэлцүүлсэн байх |
Бүс, орон нутгийн хэмжээнд судалгаа, эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд өөрөө болон шавь нь илтгэл амжилттай хэлэлцүүлсэн байх Сургалт, үйлдвэрлэлд ашиглах боломжтой шинэ бүтээлийн санаа, технологи, инновацийг дэвшүүлсэн байх |
Үндэсний болон олон улсын хэмжээнд судалгаа, эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд өөрөө болон шавь нь илтгэл амжилттай хэлэлцүүлсэн байх Сургалт, үйлдвэрлэлд ашиглах боломжтой шинэ бүтээлийн санаа, технологи, инновацийг туршсан байх |
Ажил мэргэжил, ур чадварын уралдаан, олимпиад, бүтээлийн үзэсгэлэнд оролцсон байдал |
10 оноо |
Сургуулийн хэмжээнд ажил мэргэжил, ур чадварын уралдаан тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн, олимпиадад өөрөө болон шавь нар нь амжилттай оролцож шагналт байранд шалгарсан байх |
Бүс, орон нутгийн хэмжээнд ажил мэргэжил, ур чадварын уралдаан тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн олимпиадад өөрөө болон шавь нар нь амжилттай оролцож шагналт байранд шалгарсан байх |
Олон улс, үндэсний хэмжээнд ажил мэргэжил, ур чадварын уралдаан тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн, олимпиадад өөрөө болон шавь нар нь амжилттай оролцож шагналт байранд шалгарсан байх |
|
Нийт оноо |
100 |
|
|
|
2.2.2. Сургалтын менежер/арга зүйч багшид мэргэжлийн зэрэг олгоход дараах шалгуурыг баримтална.
Шалгуур үзүүлэлт |
Оноо |
Заах аргач |
Тэргүүлэх |
Зөвлөх |
|
Ерөнхий шалгуур |
Сурлагын чанар |
20 оноо |
Сургалтын менежер/ арга зүйчийн албан тушаалд ажиллах багш заах аргач ба түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байна. |
Сургууль, хариуцсан хэсгийн суралцагчдын сурлагын чанар хөндлөнгийн үнэлгээгээр сүүлийн 5 жилийн дунджаар 3-аас дээш хувиар өссөн байх |
Сургууль, хариуцсан хэсгийн суралцагчдын сурлагын чанар хөндлөнгийн үнэлгээгээр сүүлийн 5 жилийн дунджаар 5-аас дээш хувиар өссөн байх |
|
|
Ажлын байранд багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт 80 хувьд хүрсэн байх |
Ажлын байранд багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт 90 хувьд хүрсэн байх |
||
Мэргэжил, арга зүйн ур чадвар |
10 оноо |
Хариуцсан хэсгийн нийт багшийн 80-аас доошгүй хувьд мэргэжил арга зүйн чадварыг дээшлүүлэхэд зөвлөн тусалж, үр дүнд хүрсэн байх |
Хариуцсан хэсгийн нийт багшийн 90-ээс доошгүй хувьд мэргэжил арга зүйн чадварыг дээшлүүлэхэд зөвлөн тусалж, үр дүнд хүрсэн байх |
||
|
10 оноо |
Бүс, орон нутгийн багш нарт 3-аас доошгүй удаа сургалт, зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулсан байх |
Үндэсний болон бүсийн хэмжээнд багш нарт 5-аас доошгүй удаа сургалт, зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулсан байх |
||
|
5 оноо |
Дагалдуулан сургасан 5-аас дээш багшийн ажлын амжилт ахисан байх |
Дагалдуулан сургасан 8-аас дээш багшийн ажлын амжилт ахисан байх |
||
|
10 оноо |
Хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, шинэ технологийг сургалтад нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, сайн туршлагыг бүсийн, орон нутгийн хэмжээнд 3-аас доошгүй удаа түгээн дэлгэрүүлсэн байх |
Хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, шинэ технологийг сургалтад нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, сайн туршлагыг үндэсний болон бүсийн хэмжээнд 5-аас доошгүй удаа түгээн дэлгэрүүлсэн, мэргэжил арга зүйн чиглэлээр гарын авлага, зөвлөмж боловсруулсан байх |
||
Суралцагч, багш, хамт олон, эцэг эх асран хамгаалагчийн сэтгэл ханамж |
10 оноо |
|
|||
Өөрийгөө хөгжүүлэх |
10 оноо |
Өөрийгөө хөгжүүлэх хувийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт |
|||
Тусгай шалгуур |
Судалгаа, инноваци, шинэ технологи |
10 оноо |
Сургалтын чанар, стандарт, мэргэжлийн ур чадвар, багшийн хөгжлийн талаар бие даасан судалгааны үр дүнг 2-оос доошгүй удаа бүс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлсэн байх |
Сургалтын чанар, стандарт, мэргэжлийн ур чадвар, багшийн хөгжлийн талаар бие даасан судалгааны үр дүнг 3-аас доошгүй удаа үндэсний болон бүсийн хэмжээнд хэлэлцүүлж, зөвлөмж боловсруулсан байх |
|
Сургалт үйлдвэрлэлд ашигтай шинэ технологи, инноваци нэвтрүүлэх ажлыг дэмжсэн, санаачилсан, удирдсан байх |
|||||
Нийт оноо 100 |
|
2.2.3. Сургалтын байгууллагын захирал багшид мэргэжлийн зэрэг олгоход дараах шалгуурыг баримтална.
Шалгуур үзүүлэлт |
Оноо |
Заах аргач |
Тэргүүлэх |
Зөвлөх |
|
|
Ерөнхий шалгуур |
Сурлагын чанар |
20 оноо |
Сургалтын байгууллагын захирлын албан тушаалд ажиллах багш заах аргач ба түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байна. |
Суралцагчдын сурлагын чанар хөндлөнгийн үнэлгээгээр сүүлийн 5 жилийн дунджаар 3-аас дээш хувиар өссөн байх |
Суралцагчдын сурлагын чанар хөндлөнгийн үнэлгээгээр сүүлийн 5 жилийн дунджаар 5-аас дээш хувиар өссөн байх |
|
Мэргэжил, арга зүйн ур чадвар |
10 оноо |
Сургуулийн үйл ажиллагааны үр дүнд дүн шинжилгээ хийж, сургууль хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, үр дүнг жил бүр тооцон ажилласан байх |
||||
10 оноо |
Бүс, орон нутгийн хэмжээнд зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагааг 2-оос доошгүй удаа зохион байгуулсан байх |
Бүс, үндэсний хэмжээнд сургуульд зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагааг 5-аас доошгүй удаа зохион байгуулсан байх |
|
|||
15 оноо |
Багш, ажилтны нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр санал, санаачилга гарган ажилласан байх |
|||||
15 оноо |
Сургалтын байгууллагын орчинд багш, ажилтан, суралцагч эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн |
|||||
Суралцагч, багш, хамт олон, эцэг эх асран хамгаалагчийн сэтгэл ханамж |
10 оноо |
|
||||
Өөрийгөө хөгжүүлэх |
10 оноо |
Өөрийгөө хөгжүүлэх хувийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт |
||||
Тусгай шалгуур |
Судалгаа, инноваци, шинэ технологи
|
10 оноо |
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хөгжлийг дэмжсэн үндэсний хэмжээний хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхэд тодорхой үүрэг хүлээн тогтвортой ажилласан (Green TVET-ыг хөгжүүлэх, МБС-ын жендерийн бодлого төлөвлөлт, эрэгтэй, эмэгтэй суралцагчдад ээлтэй орчин бүрдүүлэх, дижитал суурьтай сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, ашиглах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн, сургалт үйлдвэрлэлд шинэ технологи, инноваци нэвтрүүлэх ажлыг санаачилсан дэмжсэн) |
|||
Нийт оноо |
100 |
|
|
ГУРАВ. МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ
- Мэргэжлийн зэрэг олгох санал, хүсэлтийг багш, сургалтын байгууллагын
удирдлага гаргаж болно.
- Мэргэжлийн зэрэг шинээр олгох, бататгах хүсэлтийг мэргэжлийн зэрэг
хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнөх оны 3 дугаар сарын 01-ний
дотор сургалтын байгууллагад гаргана.
- Мэргэжлийн зэрэг шинээр олгох, бататгах хүсэлт гаргагч дараах
- бүрдүүлнэ:
- мэргэжлийн зэрэг шинээр олгох, бататгахыг хүссэн хувийн
3.3.2. мэргэжлийн зэрэгтэй тохиолдолд үнэмлэхийн хуулбар;
3.3.3. энэ журмын 2.2.1, 2.2.2, 2.2.3-т тус тус заасан шалгуур хангасныг
нотлох материал;
- Багшид мэргэжлийн зэрэг шинээр олгох, бататгах ажлын хэсгийг
сургуулийн захирлын тушаалаар томилон ажиллуулна.
3.4.1. Сургалтын байгууллага нь мэргэжлийн зэрэг олгох (шинээр олгох, бататгах)-ыг хүссэн багшийн материалд үнэлгээ өгч багш нарын зөвлөлийн хуралд танилцуулна.
3.4.2. Сургалтын байгууллагын захирал нь ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн багшид “Заах аргач багш” мэргэжлийн зэрэг олгосон тухай захирлын тушаалыг нээлттэй мэдээлж, шийдвэрийн хувийг тухайн багшид өгнө.
3.4.3. Сургалтын байгууллага нь “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн шалгуурыг хангасан гэж үзсэн ажлын хэсгийн дүгнэлт, багш нарын нэрсийг нотлох материалын хамт жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний дотор Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
3.5. “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн шалгуурыг хангасан багшийн материалыг магадлан шалгах дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар томилон ажиллуулна.
3.5.1. мэргэжлийн зэргийн шалгуур үзүүлэлтийн 80-аас дээш оноо авсан тохиолдолд багшийг мэргэжлийн зэргийн шалгуур үзүүлэлтийг хангасанд тооцно.
3.5.2. ажлын хэсэг шаардлагатай тохиолдолд тухайн мэргэжлийн зэрэгт тавих шалгуурыг нэр дэвшигч хангаж буй эсэхийг ажлын байранд нь очиж магадлан шалгаж болно.
3.6. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэгт сургалтын байгууллагаас ирүүлсэн багшийн материалыг магадлан шалгаж, дүгнэлтийг жил бүрийн 5 дугаар сарын 01-ний дотор Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.7. Сургалтын байгууллагын захиралд мэргэжлийн зэрэг олгох шийдвэрийг томилсон эрх бүхий албан тушаалтан гаргана. Шийдвэр гаргахад тухайн сургалтын байгууллагын багш нарын зөвлөлийн хурлын шийдвэр, ажлын хэсгийн дүгнэлт, болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэнэ.
3.8. Энэ журмын 3.6-д заасан байгууллагын дүгнэлтийг үндэслэн “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох, эсэх шийдвэрийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.
3.9. “Заах аргач багш”, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн үнэмлэхийг жил бүрийн 6 дугаар сард багтаан олгоно.
3.10. Дэлхийн ур чадварын уралдаанд шагналт байранд шалгарсан тохиолдолд шалгуур үзүүлэлт болон хугацаа харгалзахгүй энэ журмын 1.7-д заасныг баримтлан зэрэг олгож болно.
ДӨРӨВ. МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ
- Мэргэжлийн зэрэг шинээр олгосон багшид нэмэгдлийг дараа оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож олгоно.
- Сургалтын байгууллага нь мэргэжлийн зэргийн нэмэгдэлд шаардагдах зардлыг тооцож, жил бүрийн төсөвт тусгана.
ТАВ. МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА,
МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙГ ХАСАХ
5.1. Мэргэжлийн зэргийн хүчинтэй хугацаа 5 жил байна.
5.2. Багшийн мэргэжлийн зэрэг нь Монгол улсын нутаг дэвсгэрт нэгэн адил
хүчинтэй байна.
5.3. Багш нь сургалтын менежер, арга зүйч, захирал албан тушаалд дэвшин ажиллах тохиолдолд тэдний мэргэжлийн зэрэг энэ журмын 5.1-д заасан хугацаанд хүчинтэй байна.
5.4. “Заах аргач багш” мэргэжлийн зэргийг нэг удаа бататгаж болох бөгөөд зэргээ ахиулаагүй тохиолдолд тухайн зэрэг нь хүчингүй болно.
5.5. ”Тэргүүлэх багш” мэргэжлийн зэргийг хоёр удаа бататгасны дараа энэ журмын 5.8-д заасан зөрчил гаргаагүй тохиолдолд зэргийг дахин бататгахгүйгээр хүчинтэй байна.
5.6. “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг нэг удаа бататгасны дараа энэ журмын 5.8-д заасан зөрчил гаргаагүй тохиолдолд зэргийг дахин бататгахгүйгээр хүчинтэй байна.
5.7. Мэргэжлийн зэргийг шинээр олгох, бататгах хүсэлт гаргаж, тухайн зэргийн шалгуурыг хангаагүй тохиолдолд өмнөх зэргийн шалгуураар нэг удаа үнэлж болно.
5.8. Мэргэжлийн зэрэг олгосон байгууллага нь дараах тохиолдолд багшийн мэргэжлийн зэргийг бууруулах эсхүл хасна.
5.8.1. жилийн ажлын үнэлгээ нь 3 ба түүнээс дээш удаа 70-аас доош хувьтай үнэлэгдсэн;
5.8.2. багш, ажилтны ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн;
5.8.3. тухайн мэргэжлийн зэргийн шалгуурыг хангахгүй болсон;
5.8.4. суралцагчийн эрхэд халдсан нь тогтоогдсон;
5.9. Хүндэтгэн үзэх шалтгаанаар мэргэжлийн зэргээ хугацаанд нь бататгаж, эсвэл ахиулж чадаагүй бол өмнөх зэргийг нэг жил хадгална. Бусад тохиолдолд мэргэжлийн зэргийн хүчинтэй хугацаа хэтэрсэн бол мэргэжлийн зэргийг хасна.
5.10. Хөдөлмөрийн тухай хуулийн 139.1-д заасны дагуу амаржсаны болон хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг мэргэжлийн зэргийн хүчинтэй байх хугацаанаас хасаж тооцно.
5.11. Мэргэжлийн зэрэг нь хүчингүй болсон багш зэргээ сэргээх хүсэлтийг нэг жилийн дараа гаргаж болно.
5.12. Багш нь боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын газарт албан тушаал дэвшин ажиллахад тухайн багшийн мэргэжлийн зэрэг хэвээр хадгалагдана.
ЗУРГАА. БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР
6.1. Багшид "Заах аргач багш", “Тэргүүлэх багш", "Зөвлөх багш" мэргэжлийн
зэргийг гэрчлэх үнэмлэх олгоно.
6.2. Багшийн мэргэжлийн зэргийн үнэмлэхийг ижил хэмжээ, дизайн бүхий загвараар хийнэ. Үнэмлэхийн бичвэр, гадна буюу дотор өнгө нь мэргэжлийн зэрэг бүрээр ялгаатай байна. "Заах аргач багш" мэргэжлийн зэргийн үнэмлэх ногоон, “Тэргүүлэх багш" мэргэжлийн зэргийн үнэмлэх цэнхэр, "Зөвлөх багш" мэргэжлийн зэргийн үнэмлэх улаан өнгөтэй байна.
6.3. Зэргийн үнэмлэхийн нүүрэн талд "Багш" тэмдэг зурж, МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ҮНЭМЛЭХ гэж алтан боронзоор бичнэ.
6.4. Зэргийн үнэмлэхийн дотор талын бичвэрийг (Хавсралт 1)-ын дагуу бичнэ.
ДОЛОО. БУСАД
- Мэргэжлийн зэрэг олгосон багшийн мэдээллийг бүртгэх, мэдээллийн санг үүсгэх асуудлыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.
- Энэхүү журмын 3.3-т заасан материал, багшид мэргэжлийн зэрэг олгох санал, дүгнэлт, шийдвэрийг сургалтын байгууллага, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус архивын нэгж үүсгэн архивт шилжүүлнэ.
- Үндэсний үнэт цаас ХХК-д үнэмлэх хэвлүүлэхтэй холбогдон гарах зардлыг багш хариуцна.
- Мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагаанд 1.4-д заасан зарчмыг зөрчсөн, шалгуур хангаагүй багшид мэргэжлийн зэрэг олгосон шийдвэрийн баталгаажилт хууль бус гэж үзсэн тохиолдолд холбогдох байгууллагад гомдол гаргаж болно.
- Багшийн мэргэжлийн зэргийн үнэмлэхийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд эрх бүхий байгууллага хүсэлтийг үндэслэн нөхөн олгоно.
Тайлбар: Үнэмлэхийн дугаарын кодлолт
Үнэмлэхийн дугаар: МБС- 1 - 001 20 01 01
МБС Мэргэжлийн боловсрол сургалт
1 Мэргэжлийн зэргийн код
001 Сургуулийн код
20 Үнэмлэх олгосон оны сүүлийн хоёр тоо /2020/
01 Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний тушаалын дугаар /01/
01 Бүртгэлийн дугаар
Саналаа: batselem@mecs.gov.mn , dalaijargal@agency.edu.mn цахим хаягаар ирүүлнэ үү.