СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр
МУИС-ийн захирлын албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.
Сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/417, А/418 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт”-д тавигдах шаардлага, “Төрийн өмчийн зарим их дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын дагуу зохион байгуулна.
Нэг. Сонгон шалгаруулалтад оролцох иргэнд тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх
- Тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх
Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага
Боловсролын зэрэг |
Доктор (Ph.D) болон түүнээс дээш зэрэгтэй |
Мэргэжил |
Боловсрол /01/; Урлаг, хүмүүнлэг /02/; Нийгмийн шинжлэх ухаан, мэдээлэл, сэтгүүл зүй /03/; Бизнес, удирдлага, эрх зүй /04/; Байгалийн шинжлэх ухаан, математик, статистик /05/; Мэдээлэл, харилцаа холбооны технологиуд /06/; Инженерчлэл, үйлдвэрлэл, барилга байгууламж /07/ |
Мэргэшил |
|
Туршлага |
|
Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
- Төрийн албан хаагчийн анкет
- Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт, бүрдүүлсэн материалын баталгааны хуудас /Нэр дэвшигчийн материалын баталгааны хуудсыг “Төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын хоёрдугаар хавсралтын дагуу авна/
- Иргэний үнэмлэхийн хуулбар /Е-mongolia системээс лавлагаа авч болно/
- Эзэмшсэн боловсролын баримт бичгийн /боловсролын диплом, эрдмийн зэрэг, мэргэшлийн үнэмлэх/ хуулбар
- Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн эсэх, эсхүл ялгүйд тооцох хугацаа нь дуусаагүй тухай лавлагаа
- Тухайн сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагыг хангасан тухай нотлох баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэр/-ийн хуулбар, лавлагаа
- Англи хэлний мэдлэг чадварыг дүгнэх TOEFL/IELTS, SAM, GMAT зэрэг олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар эх хувийн хамт, эсхүл гадаад улсын их, дээд сургууль төгссөн боловсролын баримт бичгийн хуулбар
- Тухайн сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл /тухайн сургуулийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, бодлого төлөвлөлт, боловсролын үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг хэрхэн хөгжүүлэх, олон улсын ижил төстэй байгууллагын туршлагыг хэрэгжүүлэх боломж, хүрэх үр дүн, үр ашигтай ажиллуулах зэрэг асуудлыг илэрхийлсэн байна/.
- Шаардлагатай бол мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар
- “4 х 6”-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь
Тайлбар: Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг заавал шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө бүрэн хариуцна.
Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэдийн материалыг 2022 оны 12 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд 8.30-17.30 цагийн хооронд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, МУИС-ийн хичээлийн I дүгээр байр, 2 давхарт 205 тоот өрөө (МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр - 88117291)-нд хүлээн авна.
Сонгон шалгаруулалтад оролцогч иргэн нь өөрийн биеэр материалыг хүлээлгэн өгнө.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ