Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг үндэслэн “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн жу

A- A A+
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг  үндэслэн  “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн жу

Боловсрол, шинжлэх ухааны

сайдын 2022 оны ..... дугаар  сарын

 ...ний өдрийн .... дугаар тушаалын

...... хавсралт

 

 

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ

НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.      Монгол Улсад мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)-д суралцагч элсүүлэх, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү үлгэрчилсэн журмыг баримтална.

1.2.      Энэхүү журмын зорилго нь иргэний хэрэгцээ, хүсэл, сонирхолд үндэслэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн мэдлэг ур чадвартай ажилтанг бэлтгэхэд оршино.

1.3. Сургалтын байгууллага нь энэхүү үлгэрчилсэн журамд нийцүүлэн суралцагч элсүүлэх сургуулийн журмаа боловсруулж, захирлын тушаалаар батлаж журамдаа дараах  шаардлагыг  тусгасан байвал зохино. Үүнд:

1.3.1. Элсэгчдэд тавих нийтлэг болон онцлог шаардлагууд;

1.3.2.Оршин байгаа газраасаа өөр улс, аймаг, хот, сумаас суралцагч хэрхэн элсүүлэх;

1.3.3.Элсэх хүсэлтэй иргэний өргөдөл хүлээн авч шийдвэрлэх, хариу мэдэгдэх журам, бүрдүүлэх материал

1.3.4.Суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэл, сургалтын түвшин, хэлбэр, элсэгчдийг бүртгэх зарчим;

1.3.5.Гадаадын суралцагч элсүүлэх зарчим;

1.3.6.Суралцагч элсүүлэхтэй холбогдсон маргаан, гомдол шийдвэрлэх журам;

1.3.7.Элсэлтийн комисс, түүний эрх, үүрэг;

1.3.8.Сургалтын тэтгэлэг, түүнийг олгох мэдээлэл, зарчим; 

1.3.9.Элсэгч нь хичээлийн жил эхлэхэд сургуульдаа бүртгүүлэх хугацаа, баримт бичгийн бүрдэл, бүртгүүлэхэд тавих нийтлэг шаардлага;

1.3.10.Тэгш хамран сургах зарчим гэх мэт

1.4.      Сургалтын байгууллага нь өдрийн, оройн, хосмог, хөдөлмөр эрхлэлтийн сургалтад суралцагч элсүүлж мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгоно.

1.4.1.  Албан боловсролын өдрийн сургалтаар суралцагчдад сургалтын байгууллага болон үйлдвэрлэл дээр батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулалттайгаар мэргэжил олгоно.

1.4.2.  Оройн сургалтаар насанд хүрэгч суралцагчдад зохих хуваарийн дагуу мэргэжил, ур чадвар олгоно.

1.4.3 Сургалтын байгууллага нь албан бус боловсролоор хосмог сургалтыг ажил олгогчийн захиалга, санхүүгийн дэмжлэгтэйгээр иргэдэд сургалтын байгууллага, үйлдвэрлэл дээр зохих хуваарийн дагуу мэргэжил, ур чадвар олгож болно.

1.4.4.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11.2-д заасны дагуу  албан бус боловсролоор хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг тодорхой ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах зохих ур чадварыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилттэйгээр богино хугацаанд сургалт зохион байгуулж олгож болно.

1.5.Суралцагч элсүүлэх ажлыг зохион байгуулж буй сургалтын байгууллага, элсэлтийн комисс үйл ажиллагаандаа “Боловсролын тухай”, “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” хуулиуд, энэхүү үлгэрчилсэн журам, сургалтын байгууллагын элсэлтийн журмыг удирдлага болгоно.

ХОЁР. СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ,

ХЯНАЛТЫН ТООГ БАТЛУУЛАХ

2.1. Элсэлтийн саналыг бүс орон нутгийн хөгжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, ажил олгогчийн захиалга, сургалтын байгууллагыг төрөлжүүлэх чиглэл, суралцагч, төгсөгчийн цахим бүртгэл, мэдээллийн систем, төгсөгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал болон бусад харгалзах хүчин зүйлсийг үндэслэн жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор боловсрол, асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад /хавсралт №1/ маягтын дагуу хүргүүлнэ.

2.2. Энэхүү үлгэрчилсэн журмын 2.1 дэх заалтыг үндэслэн сургалтын байгууллагаас ирүүлсэн саналыг харгалзан жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор сургалтын байгууллагад элсүүлэн сургах урьдчилсан элсэлтийн хяналтын тоог мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2.3. Энэхүү үлгэрчилсэн журмын 2.2 дах заалтыг үндэслэн сургалтын байгууллагаас ирүүлсэн саналыг харгалзан жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор урьдчилсан байдлаар батлагдсан элсэлтийн хяналтын тоог мэргэжлийн чиглэл, түвшин, сургалтын байгууллага бүрээр нарийвчлан  элсэлтийн хяналтын тоог мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал Засгийн газрын гишүүн эцэслэн батална

ГУРАВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

3.1.      Элсэгч нь эзэмшсэн боловсрол, ур чадварын түвшин, хэрэгцээ, сонирхолын хүрээнд дараах түвшний сургалтад элсэж болно.

3.1.1.  Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтад насанд хүрэгч иргэн;

3.1.2.  Мэргэжлийн боловсрол олгох 2.5 жилийн сургалтад суурь боловсрол эзэмшсэн иргэн;

3.1.3. Техникийн боловсрол эзэмшүүлэх 1.5 жилийн сургалтад тухайн мэргэжлээр мэргэжлийн боловсролын 2.5 жилийн сургалтад сурч мэргэжил эзэмшсэн иргэн иргэн;

3.1.4.  Техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жилийн сургалтад бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн;

3.1.5.  Мэргэжлийн сургалт болон мэргэшүүлэх сургалтад тухайн ажил мэргэжлийн ур чадвар олгох сургалтын хөтөлбөрөөс хамааран тодорхой чадамжийг эзэмших хүсэлтэй иргэн сургалтын байгууллагад элсэнэ. 

3.2.      Элсэгчдэд тавигдах шалгуурыг сургалтын баигууллага энэхүү үлгэрчилсэн журмыг үндэслэн мэргэжлийн онцлог, мэргэшлийн түвшнээс хамааран гаргана.

3.3.      Сургалтын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг элсүүлэхдээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2 дахь хэсгийг үндэслэн элсэгчийн үнэмлэх, шийдвэрийг зохих баримт бичгийн бүрдэлд оруулна.

3.4. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтад суралцагч элсүүлэхэд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 12.7-д заасныг баримтална.

ДӨРӨВ. ЭЛСЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА

4.1.      Сургалтын байгууллага элсэлтийг доорх хугацаанд зохион байгуулна.

4.1.1.  Мэргэжлийн боловсрол олгох 2.5 жил, техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жилийн ангийн элсэлтийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө;

4.1.2.  Техникийн боловсрол эзэмшүүлэх 1.5 жилийн сургалтын элсэлтийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө болон 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө;

4.1.3.  Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтын элсэлтийг мэргэжлийн онцлог, ажил олгогчийн захиалгат хугацааг харгалзан уян хатан зохион байгуулах;

4.1.4.  Сургалтын байгууллага нь сургалтын орчин, хүчин чадалд нийцүүлэн аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчийн захиалгат төлбөртэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилттэйгээр  мэргэжлийн сургалт, хосмог сургалт, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын элсэлтийг уян хатан зохион байгуулж болно. Энэхүү элсэлт нь жил бүр батлагдах хяналтын тоонд хамаарахгүй бөгөөд нэг хүүхдэд ногдох хувьсах зардал тэтгэлэг олгогдохгүй.

4.2.  Сургалтын байгууллага нь суралцагч элсүүлэх үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, шударга, хүртээмжтэй байдлаар зохион байгуулж, элсэгчдэд тэгш боломж олгоно.

4.3   Сургалтын байгууллага ажил олгогч, мэргэжлийн холбоодыг элсэлтийн үйл ажиллагаанд оролцуулан ажиллана.

 

TAB. ЭЛСЭЛТИЙН МЭДЭЭ, ТАЙЛАН ХҮРГҮҮЛЭХ

ХУГАЦАА, ХАРИУЦЛАГА

5.1. Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь элсэгчдэд олгох суралцах эрхийн бичгийг батлагдсан хяналтын тоогоор захиалж, сургалтын байгууллага захиалгын дагуу үнэт цаасны газраас авч элсэгчдэд олгоно.

5.2. Сургалтын байгууллага элсэгчдэд суралцах эрхийн бичиг олгосон тайланг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллагад жил бүрийн 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор хүргүүлнэ.

5.3.Сургалтын байгууллагууд элсэлтийн явцын мэдээг 08 дугаар сарын 25-ны дотор, нэгтгэл мэдээг 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор маягт /хавсралт №2-ын дагуу гарган Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

5.4. Элсэлтийн мэдээ болон шинээр элсэгчдийн албан ёсны статистик мэдээг зохих хугацаанд нь үнэн зөв гарган хүргүүлэх буюу буруу мэдээлсэн тохиолдолд Статистикийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 4.3 дахь заалт болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

5.5.Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан элсэлтийн хяналтын тоо, мэргэжлийн чиглэл, сургалтын хугацааг өөрчилж, хяналтын тоо хэтрүүлэн суралцагч элсүүлэн суралцуулсан тохиолдолд тухайн суралцагчид ногдох хувьсах зардал, тэтгэлгийг элсэлт зохион байгуулж шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан хариуцна.

5.6. Элсэлттэй холбоотой гарсан санал гомдлыг сургалтын байгууллагын захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс эрх, үүргийнхээ хүрээнд шийдвэрлэнэ.

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны ..... дугаар  сарын...ний өдрийн .... дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

…………………………. ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ/МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН

20...-20.. ОЫН ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ХЯНАЛТЫН ТОО

 

 

 

Д/Д

 

 

Мэргэжлийн индекс

 

 

Мэргэжлийн нэр

Сургалтын чиглэл

Нийт

Мэргэжлийн боловсрол олгох сургалт

Техникийн боловсрол олгох сургалт

Сургалтын хугацаа

1 жил

2.5жил

1.5 жил

3 жил

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дүн

 

 

 

 

 

 

---000---

                                                                                                           

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны ..... дугаар  сарын...ний өдрийн .... дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

…………………………. ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ/МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН

20...-20.. ОЫН ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРАЛЦАГЧ ЭЛСЭЛТИЙН МЭДЭЭ

 

 

 

Д/Д

 

 

Мэргэжлийн индекс

 

 

Мэргэжлийн нэр

Батлагдсан элсэлтийн хяналтын тоо

Нийт

Элсэлтийн мэдээ

Нийт

Хувь

Мэргэжлийн боловсрол олгох сургалт

Техникийн боловсрол олгох сургалт

Мэргэжлийн боловсрол олгох сургалт

Техникийн боловсрол олгох сургалт

Сургалтын хугацаа

Сургалтын хугацаа

1 жил

2.5жил

1.5 жил

3 жил

1 жил

2.5жил

1.5 жил

3 жил

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дүн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

---000---