АШУҮИС-ийн захирлын албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.

A- A A+
АШУҮИС-ийн захирлын албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр

АШУҮИС-ийн захирлын албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.

Сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/417, А/418 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт”-д тавигдах шаардлага, “Төрийн өмчийн зарим их дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын дагуу зохион байгуулна.

Нэг. Сонгон шалгаруултад оролцох иргэнд тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх
  • Тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх

Хоёр. Албан тушаалын тодорхойлолтонд заасан шаардлага

Боловсролын зэрэг

Доктор (Ph.D) болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

Эрүүл мэнд нийгмийн хамгаалал /09/

Мэргэшил

  • Профессор ба түүнээс дээш цолтой байх /АШУҮИС-ийн профессор цолтой бол давуу тал болно/
  • Тухайн их сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн байх

Туршлага

  • Дээд боловсролын сургалтын байгууллага болон шинжлэх ухааны байгууллагад 16-аас доошгүй жил, үүнээс 4-өөс  доошгүй жил эрдэм шинжилгээний хүрээлэн болон их, дээд сургуулийн бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн захирал, их сургуулийн дэд захирал болон эрүүл мэндийн салбарын удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх
  • Гадаадын их сургуульд зочин профессороор ажилласан, Гадаадын их сургуультай хамтарсан төсөл хөтөлбөрийн багт үндсэн гишүүнээр ажилласан, удирдсан бол давуу тал болно.

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт, бүрдүүлсэн материалын баталгааны хуудас /Нэр дэвшигчийн материалын баталгааны хуудсыг “Төрийн өмчийн зарим их дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын хоёрдугаар хавсралтын дагуу авна/
  • Иргэний үнэмлэхний хуулбар /Е-mongolia системээс лавлагаа авч болно/
  • Эзэмшсэн боловсролын баримт бичгийн /боловсролын диплом, эрдмийн зэрэг, мэргэшлийн үнэмлэх/ хуулбар
  • Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн эсэх, эсхүл ялгүйд тооцох хугацаа нь дуусаагүй тухай лавлагаа
  • Тухайн сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагыг хангасан тухай нотлох баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэр/-ийн хуулбар, лавлагаа
  • Англи хэлний мэдлэг чадварыг дүгнэх TOEFL/IELTS, SAM, GMAT зэрэг олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар эх хувийн хамт, эсхүл гадаад улсын их, дээд сургууль төгссөн боловсролын баримт бичгийн хуулбар
  • Тухайн сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл /тухайн сургуулийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, бодлого төлөвлөлт, боловсролын үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг хэрхэн хөгжүүлэх, олон улсын ижил төстэй байгууллагын туршлагыг хэрэгжүүлэх боломж, хүрэх үр дүн, үр ашигтай ажиллуулах зэрэг асуудлыг илэрхийлсэн байна/. 
  • Шаардлагатай бол мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар
  • “4 х 6”-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь

Тайлбар: Дээр дурдсан баримт бичгийг нотриатаар  баталгаажуулсан байхыг заавал шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан  иргэн өөрөө бүрэн хариуцна.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэдийн материалыг 14210 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж 2, Засгийн газрын VIII байр,  ЭМЯамны 2 давхарт 205 тоот өрөөнд 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 17 цаг хүртэл /иргэн өөрийн биеэр өгнө/ хүлээн авна. 

СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

УТАС: 51263693; 99890530 /Ажлын цаг 8.30-17.30/