ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

A- A A+
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД  ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙГ  СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр

Албан тушаалын тодорхойлолт татаж үзэх 

ШУТИС-ийн захирлын албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.

Сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/454, А/418 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт”-д тавигдах шаардлага, “Төрийн өмчийн зарим их дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын дагуу зохион байгуулна.

Нэг. Сонгон шалгаруулалтад оролцох иргэнд тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх
  • Тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх

Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага

Боловсролын зэрэг

Доктор (Ph.D.) болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

-Мэдээлэл, харилцаа холбооны технологиуд /06/

-Инженерчлэл, үйлдвэрлэл, барилга байгууламж /07/

Мэргэшил

  • Профессор ба түүнээс дээш цолтой байх
  • Тухайн их сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн байх

Туршлага

  • Дээд боловсролын сургалтын байгууллага болон шинжлэх ухааны байгууллагад 16-аас доошгүй жил, үүнээс 4-өөс  доошгүй жил эрдэм шинжилгээний хүрээлэн болон их, дээд сургуулийн захирал, дэд захирал, бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн захирлын албан тушаалд ажилласан туршлагатай байх;
  • Гадаадын их сургуульд зочин профессороор ажилласан, Гадаадын их сургуультай хамтарсан төсөл хөтөлбөрийн багт үндсэн гишүүнээр ажилласан, удирдсан бол давуу тал болно.

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт, бүрдүүлсэн материалын баталгааны хуудас /Нэр дэвшигчийн материалын баталгааны хуудсыг “Төрийн өмчийн зарим их дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын хоёрдугаар хавсралтын дагуу авна/
  • Иргэний үнэмлэхний хуулбар /Е-mongolia системээс лавлагаа авч болно/
  • Эзэмшсэн боловсролын баримт бичгийн /боловсролын диплом, эрдмийн зэрэг, мэргэшлийн үнэмлэх/ хуулбар
  • Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн эсэх
  • Тухайн сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагыг хангасан тухай нотлох баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэр/-ийн хуулбар, лавлагаа
  • Англи хэлний мэдлэг чадварыг дүгнэх TOEFL/IELTS, SAM, GMAT зэрэг олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар эх хувийн хамт, эсхүл гадаад улсын их, дээд сургууль төгссөн боловсролын баримт бичгийн хуулбар болон бусад нотлох баримт
  • Тухайн сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл /тухайн сургуулийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, бодлого төлөвлөлт, боловсролын үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг хэрхэн хөгжүүлэх, олон улсын ижил төстэй байгууллагын туршлагыг хэрэгжүүлэх боломж, хүрэх үр дүн, үр ашигтай ажиллуулах зэрэг асуудлыг илэрхийлсэн байна/. 
  • Шаардлагатай бол мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар
  • “4 х 6”-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь

Тайлбар: Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар  баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан  иргэн өөрөө бүрэн хариуцна. Шаардлагатай тохиолдолд тухайн баримт бичгийн талаар холбогдох байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй талаар нэр дэвшигч бичгээр мэдэгдэл гаргаж ирүүлнэ.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэд холбогдох баримт бичгийг битүүмжлэн Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Чойнболын гудамжны 8 дугаар байр, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 11 дүгээр байр 202 тоот өрөөнд 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд өөрийн биеэр ирж, хүлээлгэн өгнө. 

 

СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

УТАС: 99762926-Ч.Ганбаатар /Ажлын цаг 8.30-17.30/