ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

A- A A+
ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН    2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БИЕЛЭЛТЭД  ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН  ТУХАЙ

ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН

  2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БИЕЛЭЛТЭД

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН  ТУХАЙ

 

 

2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр                                                                                                                                                                                                                                                               Улаанбаатар хот

Нэг. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго:

Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2022 оны эхний хагас жилийн биелэлт гаргах заалтуудаас Боловсрол, шинжлэх ухааны салбарт хамраах 351 заалт байна.

Тухайн заалтуудын биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг хүрсэн түвшинтэй нь харьцуулан үр дүнг үнэлэх, дүгнэх, зөвлөмж гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Хоёр. Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй:

Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2022 оны эхний хагас жилийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхдээ Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 206 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг удирдлага болгов.

Арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн түвшинг үнэлэн тогтоохдоо дээрх журмын "Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй"-г баримталлаа.

Гурав. Бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээ буюу хяналт-шинжилгээнд хамрагдсан асуудал:

Хяналт-шинжилгээ, үнэлгээг яамны Төрийн захиргааны удирдлагын газраас  ирүүлсэн тайланг нэгтгэн нягталж, зарим арга хэмжээний хэрэгжилтийн талаар хариуцсан албан тушаалтнуудтай уулзах, тодруулах замаар цуглуулсан мэдээ, мэдээлэлд үндэслэн гүйцэтгэв.

Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2022 оны эхний хагас жилийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг үнэлэхэд ерөнхий гүйцэтгэл 82,6 хувьтай үнэлэгдлээ.

Дөрөв. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүн:

Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2022 оны эхний хагас жилийн биелэлт гаргах заалтуудаас Боловсрол, шинжлэх ухааны салбарт хамраах 351 100%-ийн биелэлттэй-213, 70%-ийн биелэлттэй -111, 30%-ийн биелэлттэй -30, 0%-тай-1, Хугацаа болоогүй / үнэлэх боломжгүй-17 заалт гэж тус тус үнэлэгдлээ.  

Хүснэгтээр үзүүлбэл:

Хувь

Хугацаа болоогүй / үнэлэх боломжгүй

0%

30%

70%

100%

Нийт оноо

Дүн

Арга хэмжээний

тоо -351

17

1

10

111

213

351

87,93%

-

0

300

7770

21300

29370

Дөрөв. Дүгнэлт:

Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг тодорхой үр дүнтэй хэрэгжүүлснээр боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны эхний хагас жилийн биелэлт 87,93%-ийн гүйцэтгэлтэй үнэлэгдсэнийг 2021 оны эхний хагас жилийн гүйцэтгэлтэй харьцуулахад 0,6%-иар өссөн үзүүлэлттэй байна.

            Тав.Зөвлөмж:

1. Хийсэн ажлаа бүрэн тайлагнах талаар анхаарах,

2. Газар хэлтсийн дарга нар төлөвлөсөн ажлынхаа гүйцэтгэлд хариуцлагатай хандах

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар