ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

A- A A+
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН   2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БИЕЛЭЛТЭД  ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН  ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН

  2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БИЕЛЭЛТЭД

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН  ТУХАЙ

 

 

2022 оны 11 дугаар сарын 25-ны өдөр                                                                                                                                                                                                                                                      Улаанбаатар хот

Нэг. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго:

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны салбарын чиглэлээр тусгагдсан зорилт арга хэмжээний 2022 оны жилийн эцсийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан үр дүнг үнэлэх, дүгнэх, зөвлөмж гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Хоёр. Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй:

Төлөвлөсөн авсан арга хэмжээнүүдийн 2022 оны жилийн эцсийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үр дүнгийн үнэлгээг хийхдээ Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 206 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг удирдлага болгов.

Арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн түвшинг үнэлэн тогтоохдоо дээрх журмын "Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй"-г баримталлаа.

Гурав. Бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээ буюу хяналт-шинжилгээнд хамрагдсан асуудал:

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны салбарын чиглэлээр 4 зорилтын хүрээнд 96 арга хэмжээ тусгагдсан. Хяналт-шинжилгээ, үнэлгээг яамны Төрийн захиргааны удирдлагын газраас нэгтгэн ирүүлсэн тайланг нэгтгэн нягталж, зарим арга хэмжээний хэрэгжилтийн талаар хариуцсан албан тушаалтнуудтай уулзах, тодруулах замаар цуглуулсан мэдээ, мэдээлэлд үндэслэн гүйцэтгэв.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны салбарын чиглэлээр тусгагдсан зорилт арга хэмжээний 2022 оны жилийн эцсийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан үр дүнг үнэлэхэд ерөнхий гүйцэтгэл 90,21 хувьтай үнэлэгдлээ.

Дөрөв. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүн:

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны салбарын чиглэлээр 4 зорилтын хүрээнд 96 арга хэмжээ тусгагдсанаас зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан 100%-ийн биелэлттэй-44, зорилт, арга хэмжээний хүрэх түвшинд бүрэн хүрээгүй боловч зохион байгуулалтын арга хэмжээ бүрэн авагдсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч эхэлж байгаа 90,0%-ийн биелэлттэй-34, тавьсан зорилт, арга хэмжээнд хүрэх зорилгоор өөрсдөөс хамаарах шийдвэрийг гаргасан, санхүүгийн асуудал шийдвэрлэгдсэн, дээд шатны байгууллагад өргөн барьсан буюу гүйцэтгэл нь тодорхой хэмжээгээр гарч эхэлж байгаа 70%-ийн хэрэгжилттэй-15, тухайн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн, ажил тодорхой хэмжээнд эхэлсэн 50%-ийн хэрэгжилттэй-3 ажил гэж тус тус үнэлэгдлээ.  

Хүснэгтээр үзүүлбэл:

Хувь

50%

70%

90%

100%

Нийт оноо

Дүн

Арга хэмжээний

тоо -90

3

15

34

44

 

90,21%

150

1050

3060

4400

8660

Дөрөв. Дүгнэлт:

Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг тодорхой үр дүнтэй хэрэгжүүлснээр боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны жилийн эцсийн төлөвлөгөөний хэрэгжилт 90,21%-ийн гүйцэтгэлтэй үнэлэгдсэн. Өмнөх онд 92 арга хэмжээний биелэлтэд үнэлгээ хийсэн бол 2022 онд “Мэргэжлийн боловсрол” шилжин ирснээр нийт 96 арга хэмжээний тоо 4-өөр өссөн.

            Тав.Зөвлөмж:

1. Хийсэн ажлаа бүрэн тайлагнах талаар анхаарах,

2. Газар хэлтсийн дарга нар төлөвлөсөн ажлынхаа гүйцэтгэлд хариуцлагатай хандах,

3. Хэрэгжүүлэх арга хэмжээг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт буюу хүрэх түвшинд нийцүүлж тайлагнах

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар