Гүйцэтгэх албан тушаал /Ахлах түшмэл/

A- A A+
Гүйцэтгэх албан тушаал /Ахлах түшмэл/

ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 

Бүртгэл эхлэх: 2023-01-04  09:00

Бүртгэл дуусах: 2023-01-05  17:00

Шалгалт эхлэх: 2023-01-13  09:00

Шалгалт дуусах : 2023-01-13  17:00

Бүртгүүлэх линк

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1-т заасныг тус тус үндэслэн гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна. /энд дарж журамтай танилцана уу/

Нэг. Журамд заасан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг бүрэн хангасан иргэн бүртгүүлнэ.

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  •  Энэ зард тавигдсан “Албан тушаалын тодорхойлолт”, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.

Хоёр. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалтыг үндэслэн дарааллын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Үүнд:

  • Шатлан дэвшүүлэх зарчмын дагуу төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч бүртгүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа бол төрийн албан хаагч;
  • Тухайн байгууллагад болон бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч бүртгүүлээгүй эсхүл албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаа иргэн тус тус сонгон шалгаруулалтад оролцохоор дараалал тогтооно.

 Гурав. Цахимаар ирүүлэх баримт бичиг.

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт;
  • Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас /нөөцөд бүртгэлтэй иргэний хувьд/;
  • Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийн хувьд:

  • Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг шатлан дэвшүүлэх тухай бичгээр гаргасан санал;
  • Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээгээгүй тухай бичгээр гаргасан лавлагаа;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ нь хамгийн дээд үнэлгээ авсан байх /A БҮРЭН ХАНГАЛТТАЙ/.

 Дөрөв. Албан тушаалд тавигдах шаардлага. 

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн бүртгүүлнэ.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгасантай холбоотойгоор өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгсөөгүй бол, тухайн ангиллын мэргэшүүлэх багц сургалтад бүртгэгдсэн тухай Удирдлагын академийн лавлагааг үндэслэж төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд хамруулна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага өөрчлөгдсөн тул тухайн албан тушаалын тодорхойлолтын “Туршлага” хэсэгт тавигдсан шаардлагыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг үндэслэн төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд хамруулна. /энд дарж хуультай танилцана уу/

Тав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх.

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг хуваарийн дагуу цахимаар хүлээн авна.

Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрэн болон хүсэлт гаргагч иргэн тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба бүртгээгүй бол энэ тухай шалтгааныг “Цахим систем”-ээр хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

Комисс тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагч, иргэдэд шалгалт өгөх өдөр, цаг, байршлыг “Цахим систем”-ээр нийтэд мэдээлнэ.

Шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх, шалгалтын зохион байгуулалттай холбоотойгоор шалгалт өгөх хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд “Цахим систем”-ээр  нийтэд мэдээлнэ.

Зургаа. Сонгон шалгаруулалтын хуваарь.

Сонгон шалгаруулалтыг дараах агуулгын хүрээнд зохион байгуулна.

1.    Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг; (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү)

2.    Дүн шинжилгээ хийх чадвар;

3.    Асуудал шийдвэрлэх чадвар;

4.    Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;

5.    Багаар ажиллах чадвар;

6.    Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.

 Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч гэх мэт хамгаалах хэрэгслийг авч ирнэ.

Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.

Долоо. Шалгалтад оролцоход анхаарах зарим асуудал. /Дэлгэрэнгүй зөвлөмж/

Зарлагдсан ажлын байр

Байгууллага Дотоод нэгж Албан тушаалын нэршил Албан тушаалын ангилал зэрэглэл Хариуцсан асуудал Албан тушаалын тодорхойлолт Орон тоо Ажлын байрны төлөв    
1 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Дотоод аудитор, санхүүгийн хяналт хариуцсан шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
 

 

2 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Ерөнхий боловсролын салбарын төсөв, санхүүгийн бодлого, төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээ хариуцсан шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
3 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Суралцагчийн хөгжил, төлөвшил, хамгааллын бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч  Файл үзэх 1

 

Нээлттэй
   
4 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллага, харьяа байгууллагын статистикийн бодлого, төлөвлөлт, шинжилгээ, мэдээллийн сангийн зохицуулалт хариуцсан шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
5 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Дотоод аудитор, санхүүгийн хяналт хариуцсан шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
6 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, шинжлэх ухааны салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа, төлөвлөлт, тайлагналт хариуцсан шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
7 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Газар зүйн мэдээллийн системд суурилсан хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хөгжүүлэлт, зохицуулалт хариуцсан шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
8 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Сургуулийн өмнөх боловсрол, боловсролын удирдлагын байгууллагын төсөв, санхүүгийн бодлого, төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээ хариуцсан шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
9 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Харьяа байгууллагын удирдлагын асуудал хариуцсан шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
10 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Мэргэжлийн болон дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын төсөв, санхүүгийн бодлого, төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээ хариуцсан шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
11 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Суралцагчийн хөгжил, хамгаалал, насан туршийн суралцахуйн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
 
 
12 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бодлогын удирдлага, зохицуулалт, тайлагналт, шим тэжээлийн асуудал хариуцсан шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
13 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Мэргэжлийн болон техникийн, дээд боловсрол, шинжлэх ухаан, инноваци технологийн салбарын статистикийн бодлого, төлөвлөлт, шинжилгээ, мэдээллийн сангийн зохицуулалт хариуцсан шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
14 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 10 Салбарын төсөв, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, зохицуулалт, төлөвлөлтийн нэгтгэл хариуцсан ахлах шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
15 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 10 Сургалтын байгууллагын хөгжил, чанарын баталгаажуулалтын удирдлага, зохицуулалт, тайлагналт хариуцсан ахлах шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
16 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 10 Сургалтын хөтөлбөр, үнэлгээний бодлогын удирдлага, зохицуулалт, тайлагналт хариуцсан ахлах шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
17 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 10 Сургалтын хөтөлбөр, үнэлгээний бодлогын удирдлага, зохицуулалт, тайлагналт хариуцсан ахлах шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
18 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Мэргэжлийн боловсролын салбарын хүний нөөцийн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
19 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Салбарын түншлэл, өндөр технологи, инновацийн хөгжүүлэлт, гарааны компанийн бодлого, зохицуулалт, хэрэгжилт хариуцсан шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
20 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Салбарын цахим дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдлын бодлого, төлөвлөлт, технологийн нэвтрүүлэлт хариуцсан шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
21 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Салбарын хүний нөөцийн хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан шинээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
22 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 10 Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохицуулалт, нэгдсэн мэдээллийн сан, тайлагналт хариуцсан ахлах шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
23 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 10 Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын эрх зүйн асуудал, мэдээллийн сан, тайлагнал хариуцсан ахлах шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
24 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Сургалтын хөтөлбөр, үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
25 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Сургалтын байгууллагын хөгжил, хүний нөөцийн бодлогын удирдлагын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
26 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Салбарын судалгаа хөгжүүлэлт, дэд бүтцийн бодлого, зохицуулалт, хэрэгжилт хариуцсан шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
27 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Сургалтын байгууллагын хөгжил, орчин, хэрэглэгдэхүүний бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
28 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 10 Ерөнхий боловсролын болон дээд боловсрол, харьяа байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээ, нэгдсэн тайлагналт хариуцсан ахлах шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй
   
29 Боловсрол, шинжлэх ухааны яам Захиргаа Гүйцэтгэх ТЗ - 9 Суралцагчийн хөгжил, хамгаалал, тэгш хамруулах боловсрол, насан туршийн суралцахуйн бодлого, төлөвлөлт, хариуцсан шинжээч  Файл үзэх 1
Нээлттэй