ТЭГШ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗАМААР СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ” ТӨСЛИЙН СУУРЬ СУДАЛГАА ХИЙХ БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ, БАГИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

A- A A+
ТЭГШ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗАМААР СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ” ТӨСЛИЙН  СУУРЬ СУДАЛГАА ХИЙХ БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ, БАГИЙГ  СОНГОН ШАЛГАРУУЛНА

 

 “ТЭГШ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗАМААР СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ” ТӨСЛИЙН  СУУРЬ СУДАЛГАА ХИЙХ БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ, БАГИЙГ

СОНГОН ШАЛГАРУУЛНА.

  1. Ерөнхий мэдээлэл

“Боловсролын Дэлхийн Түншлэл” нь  Монгол Улсын Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө /2021-2030/-г хэрэгжүүлэхэд 5 сая ам. долларын буцалтгүй тусламжийг үзүүлж байна. Энэхүү тусламжийн хүрээнд “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төслийг 3 жилийн хугацаагаар 2022 оны 09 сарын 01-ний өдрөөс Боловсрол, шинжлэх ухааны яам хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн үндсэн зорилго нь тэгш хамруулах замаар боловсролын хүртээмж, чанарыг сайжруулахад оршино.

Төсөл нь боловсролын салбарын тэргүүлэх гурван чиглэл болох "Тэгш хамруулан сургах боловсрол", "Сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ" болон "Хосолсон сургалт"-ыг хөгжүүлэхэд чиглэгдэх бөгөөд  төслийн үйл ажиллагаа эхлүүлж байгаатай холбоотойгоор төслийн суурь судалгааг  доорх чиглэлээр гүйцэтгэх  бие даасан зөвлөх болон зөвлөх багийг сонгон шалгаруулахаар төлөвлөөд байна.  Үүнд:

  1. "Ердийн болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хоол, шим тэжээлийн байдлыг үнэлэх суурь судалгаа” – Зөвлөх баг (3 хүний бүрэлдэхүүнтэй)

Энэхүү судалгаа нь Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй сурагчдын үдийн хоолны шим тэжээл, хоол тэжээлийн тусгай хэрэгцээ шаардлагатай болон  нийгмийн эмзэг бүлгийн суралцагчдын хоол, шим тэжээлийн байдал, хэрэгцээ,  хоол үйлдвэрлэл, үйлчилгээний  бодит нөхцөлийг тодорхойлох, үдийн хоолны чанар, хүртээмж, хоол үйлдвэрлэлийн орчин нөхцөлд үнэлгээ хийх, сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах, төслийн суурь мэдээллийг цуглуулах дүн шинжилгээ хийх зорилготой юм.  Зөвлөх багийн ажлын даалгаврыг энэхүү холбоосоор авна уу.

  1. "Тэгш хамруулан сургах боловсролын чиглэлээр хийгдэх судалгаа” – Бие даасан зөвлөх

Энэ судалгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролд хамран сургалт, тэдний сурч, боловсрох эрхийг хангахад тулгарч буй саад бэрхшээлийг илрүүлж, санал зөвлөмж боловсруулах, тэгш хамруулан сургах чиглэлээрх төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлж,  хүрэх үр дүнг үнэлэхэд дэмжлэг үзүүлэх өгөгдөл, тоон болон чанарын мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, санал зөвлөмжийг боловсруулах зорилготой юм. Зөвлөхийн ажлын даалгавар болон бусад холбогдох мэдээллийг энэ холбоосоор орж харна уу.

  1. Судалгаа хийх бие даасан зөвлөх ба зөвлөх багт тавигдах шаардлага: 
  2. "Ердийн болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хоол, шим тэжээлийн байдлыг үнэлэх суурь судалгаа”-ны багт тавигдах шаардлага. Бие даасан зөвлөх нь тус судалгааг багийн 2 гишүүний хамт гүйцэтгэнэ. Үүнд:
  • Хоол зүйч, хоол үйлдвэрлэл, боловсролын чиглэлээр мэргэжлээр холбогдох их дээд сургууль төгссөн. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно
  • Мэргэжлээрээ /судалгааны чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. 
  • Шим судлалын чиглэлээр мэргэшсэн байх
  • Дараах ур чадварыг эзэмшсэн байх. Үүнд:
    • Чанарын болон тоон судалгаа, судалгааг төлөвлөх, удирдах
    • Судалгааны арга зүй, аргачлалыг боловсруулах
    • Мэдээллийн шинжилгээ, чанарын баталгаажуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлага, мэдлэгтэй
    • Асуудалд дүн шинжилгээ хийх, зөвлөмж боловсруулах 
    • Бага болон суурь боловсролын талаар мэдлэгтэй байх;
    • Хүүхдээс судалгаа авах туршлагатай;
    • Судалгааны тайлан бичих, тайлагнах, хэлэлцүүлэх чадвартай
  • Удирдлага, зохион байгуулалт, харилцааны өндөр ур чадвартай .
  1. "Тэгш хамруулан сургах боловсролын чиглэлээр хийгдэх судалгаа” гүйцэтгэх бие даасан зөвлөхөд тавигдах шаардлага. Зөвлөх нь:
  • Статистик, боловсрол, болон бусад холбогдох чиглэлээр их дээд сургууль төгссөн. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно
  • Судлаачаар 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Тусгай хэрэгцээт чиглэлээр мэргэшсэн байх
  • Төслийн суурь судалгаа хийх туршлагатай
  • Доорх ур чадварыг эзэмшсэн байх. Үүнд:
  • Чанарын болон тоон судалгааг төлөвлөх, зохион байгуулах, удирдах
  • Судалгааны төлөвлөгөө боловсруулах, арга, аргачлалыг боловсруулах
  • Мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай
  • Асуудалд дүн шинжилгээ хийх, зөвлөмж боловсруулах
  • Тусгай хэрэгцээт хүүхэд, тэдний эцэг эхээс судалгаа авах,тэдэнтэй ярилцах, харьцах чадвартай;
  • Харилцааны өндөр ур чадвартай;
  • Бага, суурь боловсролын салбарт ажиллаж байсан, судалгаа хийсэн туршлагатай, тухайн салбарын талаар мэдлэгтэй байх;
  • Тэгш хамруулах чиглэлээр ажлын туршлагатай 
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эхтэй харьцах чадвартай байх
  1. Бүрдүүлэх материал:

Дээрх шаардлагыг хангасан өргөдөл гаргагч нь доор дурдсан бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Судалгааг гүйцэтгэх сонирхлоо илэрхийлсэн хүсэлт
  • Зөвлөх  эсвэл зөвлөх багийн товч танилцуулга (судалгааны аргачлал арга зүйн хамт)
  • Ижил төстэй судалгааны  ажил гүйцэтгэж  байсан туршлагын талаарх мэдээлэл 
  • Зөвлөх / зөвлөх багийн гишүүдийн танилцуулга, товч намтар,  гүйцэтгэх үүрэг
  • Судалгааны ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө
  • Өмнө судалгаа хийж байсан туршлагыг батлах (байгууллагын тодорхойлолт өмнөх 3 байгууллагаас, судалгааны тайлан жишээ болгож 2-3 тайлан)
  1. Материал хүлээн авах хугацаа:

Дээрх судалгааны ажлыг хийж гүйцэтгэх сонирхолтой, туршлага, ур чадвар бүхий бие даасан зөвлөх/ зөвлөх баг нь материалаа цахим хэлбэрээр (PDF) procurement.equalproject@gmail.com хаягаар 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагаас өмнө тус тус ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 7011-1118

  1. Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтын эхний шатанд ирүүлсэн бичиг баримтад үндэслэн шалгаруулна. Эхний шатанд шалгарсан өргөдөл гаргагч дараагийн шатанд өөрийн саналаа танилцуулах 10-15 минутын танилцуулга (PPT) хийхийг урина. Ирүүлсэн материал, танилцуулгад үндэслэн Үнэлгээний хороо оноогоор үнэлэн, шалгаруулалтыг хийнэ. Үнэлгээ хийхдээ дараах шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхэд үнэлгээ өгнө. Үүнд:

  • Өргөдөл гаргагч/багийн гишүүдийн туршлага, мэдлэг чадвар
  • Судалгаа хийх төлөвлөгөөний төлөвлөлт, бичиг баримтын боловсруулалт
  • Харьцуулсан дүн шинжилгээ хийх чадвар

Шалгарсан бие даасан зөвлөх/ зөвлөх багийн ахлагчтай гэрээ байгуулна.

 

“ТЭГШ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗАМААР СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ” ТӨСӨЛ