“ТЭГШ ХАМРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ТӨСЛИЙН СУУРЬ СУДАЛГАА”
ХИЙХ БИЕ ДААСАН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨХ АЖИЛЛУУЛАХ
АЖЛЫН ДААЛГАВАР
Хэрэгжүүлэгч байгууллага: Боловсрол, шинжлэх ухааны яам
Санхүүжүүлэгч байгууллага: “Боловсролын Дэлхийн Түншлэл” /GPE/
Санхүүгийн зохицуулагч байгууллага: “Японы Хүүхдийг Ивээх Сан”
Төслийн нэр: “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл
Төслийн дугаар: GPE-2022
Ажил үйлчилгээний төрөл |
Суурь судалгаа хийж гүйцэтгэх |
Төслийн нэр |
“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл |
Гэрээний дугаар |
CS1.1 |
Гэрээний нэр |
Тэгш хамруулах чиглэлээр төслийн суурь судалгаа |
Гүйцэтгэх хугацаа |
Ажлын 50 хоног |
Нийт үнийн дүн |
33,000,000 төгрөг |
Эхлэх өдөр |
2023 оны 2 сар......-ны өдөр |
Дуусах өдөр |
2023 оны 3 сар.....-ны өдөр |
Сонгон шалгаруулах байгууллага |
Боловсрол, шинжлэх ухааны яам EQUAL төсөл хэрэгжүүлэх нэгж |
- Төслийн товч танилцуулга
“Боловсролын Дэлхийн Түншлэл” нь Монгол Улсын Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө /2021-2030/-г хэрэгжүүлэхэд 5 сая ам. долларын буцалтгүй тусламжийн дэмжлэг үзүүлнэ. Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ) нь тус санхүүжилтээр ерөнхий боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төслийг 3 жилийн хугацаагаар 2022 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна.
“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” EQUAL төсөл нь үндсэн гурван бүрэлдэхүүнтэй. Үүнд:
(1). Тэгш хамран сургах боловсрол: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ерөнхий боловсролын сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилготой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ерөнхий боловсролын бага, дунд сургуулиудын чадавхыг нэмэгдүүлнэ.
Хамрах хүрээ: Улаанбаатар хотын Хан-Уул, Сүхбаатар дүүрэг, орон нутагт Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймаг, нийт 18 сургууль.
(2). Сургуулийн үдийн хоол: Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор сургуулийн үдийн хоолонд зориулсан хоол тэжээлийн тэнцвэртэй, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх аюулгүй орчныг бүрдүүлэх, боловсролын үйлчилгээний гадна орхигдсон, хангалттай үйлчилгээ авч чаддаггүй хүүхдүүд болон хоол тэжээлийн онцгой хэрэгцээтэй хүүхдүүдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
Хамрах хүрээ: Улаанбаатар хотын 15, орон нутагт 30, нийт 45 ерөнхий боловсролын сургууль.
(3). Хосолсон сургалт: Сурагчийн сурлагын амжилтыг сайжруулах зорилгоор хосолсон сургалтын загварыг бий болгох, хосолсон сургалтыг хэрэгжүүлэх бодлого, зохицуулалтын тогтолцоог сайжруулах, нөхцөл байдалд тохирсон хосолсон сургалтын загварыг зорилтот сургуулиудад туршина.
Хамрах хүрээ: Улаанбаатар хотын Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, орон нутагт Увс, Ховд, Булган, Сүхбаатар, Дундговь аймаг, нийт 50 сургууль.
- Судалгааны үндэслэл
Монгол Улс 6,300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ерөнхий боловсролын сургууль болон тусгай сургуулиар боловсрол олгож байна.
2016 онд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр (2018-2022), Боловсрол, шинжлэх ухааны яам 2019 онд баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам” нь бүгд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд хамруулан сургахад чиглэгдсэн.
Дээрх төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуулиудад суралцахад нь туслах зорилгоор ердийн сургуулиудад (i) Сурагчийн хөгжлийг дэмжих танхимыг бий болгох, (ii) хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө гаргахад нь багш нарыг дэмжих, (iii) суралцагчийн хөгжлийн бэрхшээлд тохируулан хэрэгжүүлж болох сургалтын хөтөлбөр, сургалтад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хангах зэрэг ажлуудыг гүйцэтгэх бөгөөд төслийн хэрэгжилтийн бодит үр дүнг тодорхойлохын тулд төслийн суурь судалгааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна
- Судалгааны ажлын зорилго:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролд хамран сургалт, тэдний сурч, боловсрох эрхийг хангахад тулгарч буй саад бэрхшээлийг илрүүлж, санал зөвлөмж боловсруулах,
- Төслийн нэгдүгээр бүрэлдэхүүний үйл ажиллагааг хэрэгжүүлж, товлосон үр дүнд хүрэхэд дэмжлэг үзүүлэх өгөгдөл, мэдээлэл, санал зөвлөмжийг боловсруулах,
- Төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх.
- Хамрах хүрээ
Судалгааг “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн бүрэлдэхүүн нэгд хамрагдсан Улаанбаатар хотын Хан-Уул, Сүхбаатар дүүрэг, орон нутагт Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймгийн зорилтот 18 ерөнхий боловсролын сургууль дээр хийнэ. Тэгш хамруулах бүрэлдэхүүн хэсэг нь ерөнхий боловсролын 300 гаруй багш, бага болон дунд сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй 140 орчим суралцагч, 140 орчим эцэг эхэд шууд дэмжлэг үзүүлнэ. Зорилтод 18 сургуулиас түүврээр 9 сургууль дээр очиж шаардлагатай чанарын судалгаа болон орчин нөхцөлийн судалгааг хийнэ. Түүвэрт хамрагдах сургуулийг зөвлөх санамсаргүй түүврийн аргаар сонгоно. Тоон, статистик мэдээллийг зорилтот бүх 18 сургуулиас цуглуулна.
- Судалгааны арга зүй
Энэхүү судалгааг сонгогдсон бие даасан зөвлөх гүйцэтгэнэ. Зөвлөх нь захиалагч байгууллагатай зөвшилцөн судалгааны арга зүй, аргачлалыг боловсруулна.
- Суурь судалгааны ажлын даалгавар
Төслийн суурь судалгаагаар зөвлөх нь дараах ажлыг хийж гүйцэтгэнэ . Үүнд:
А. Суурь судалгааны хэсэг
- Төслийн зорилтод сургуулийн байршил дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дэлгэрэнгүй судалгаа гаргах /тоо, нас, хүйс, хөгжлийн бэрхшээлийн төрөл, хүнд, хөнгөний байдал, эцэг, эхийн нийгэм-эдийн засгийн байдал, боловсролын үйлчилгээнд хамрагддаг эсэх, хамрагдахгүй байгаа бол учир шалтгаан, тулгардаг саад бэрхшээл, хүүхдийн байршил, эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдаж байсан эсэх, үгүй бол яагаад хамрагдаагүй учир шалтгаан, тухайн орон нутагтаа нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хамрагддаг эсэх гэх мэт дэлгэрэнгүй зураглал гаргах/
- Сургуулийн удирдлагын багийн судалгаа/багшийнхтай ижил төстэй агуулгаар/
- Багшлах хүний нөөцийн дэлгэрэнгүй судалгаа хийх /багшийн мэргэшил, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх хандлага, итгэл үнэмшил, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах талаар сургалтад хамрагдсан эсэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхтэй ажилладаг эсэх, шаардлагатай дэмжлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллахад тулгардаг бэрхшээл, гэх мэт/
- Сургуулийн болон сургалтын орчинд үнэлгээ хийх /дэд бүтэц, анги танхим/
- Сургалтын туслах хэрэглэгдэхүүний үнэлгээ хийх /хичээлийн хэрэглэгдэхүүн тус бүрт/
- 2 тусгай сургууль дээр нарийвчилсан судалгаа хийх /удирдлага зохион байгуулалт, санхүүжилт, сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, хүний нөөцийн чадавх, мэргэшлийн ур чадвар, чадамж, орчин, хэрэглэгдэхүүн, хөтөлбөр, сурах бичиг, гэх мэт/
- Тэгш хамран сургахтай холбоотой санхүүжилт, хувьсах зардлын аргачлалыг үнэлэх
- Захиалагчтай байнга харилцаж, бүх талын мэдээллээр хангах шаардлагатай тохиолдолд туслалцаа авах.
Дээр дурдсан хамрах хүрээний дагуу ажлын график төлөвлөгөөг гарган Захиалагч талд танилцуулан, зөвшилцөн баталгаажуулсны үндсэн дээр ажил үйлчилгээг гүйцэтгэнэ.
Б. Хандлагын судалгааны хэсэг
- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, тэгш хамран сургах боловсролын талаарх сурагчдын ойлголт, хандлагыг үнэлэх
- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, тэгш хамран сургах боловсролын талаарх эцэг, эхчүүдийн ойлголт хандлагыг үнэлэх
- Тэгш хамран сургах боловсролын талаарх ЕБС-ийн багш нарын ойлголт хандлагыг үнэлэх
- Тэгш хамран сургах боловсролын талаарх ЕБС-ийн сурагчдын ойлголт хандлагыг үнэлэх
- Тэгш хамран сургах чиглэлээр тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын чадавхыг үнэлэх /бүртгэл, хүний нөөц, мэдлэг ур чадвар гэх мэт/
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдаас ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн талаарх ойлголтыг мэдэх, энэ чиглэлээр чадавх бэхжүүлэх ямар арга хэмжээ шаардлагатай байгааг илрүүлэх судалгаа авах
- Бүрэлдэхүүн хэсэг 2-ийн хүрээнд суурь судалгаа хийж буй дотоодын зөвлөхтэй хамтран ажиллаж, тусгай хэрэгцээт хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчтай ажиллах, судалгаа авахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх
В. Судалгааг дараах үе шатаар гүйцэтгэнэ. Үүнд:
- Судалгааг эхлүүлэх тайлан бичиж, захиалагч байгууллагаар батлуулах
- Судалгааны арга зүй боловсруулах
- Зорилтот сургуулиудыг санамсаргүй түүврийн аргаар сонгох
- Тоон болон чанарын мэдээллийг цуглуулах
- Судалгааны мэдээллийг боловсруулах /нэгтгэх, дүгнэх/
- Судалгааны тайлангийн төслийг боловсруулах
- Судалгааны тайланг танилцуулах зөвлөлдөх уулзалт зохион байгуулах
- Зөвлөмжийн дагуу тайланг сайжруулах
- Эцсийн тайланг боловсруулах, холбогдох талуудтай уулзах үр дүнг танилцуулах
- Тайлагнах үе шат
Тайлангийн агуулга |
Хэлбэр |
Хугацаа |
Ажлын календарчилсан төлөвлөгөө, судалгааны арга зүй, түүврийн хүрээ, эх олонлогийн хэмжээ зэргийг тодорхойлох, тоон болон чанарын мэдээллийг цуглуулах арга хэрэгслийг боловсруулах, эхлэлийн тайланг захиалагчаар батлуулсан байна. (БҮСХ-ээр баталгаажуулсан судалгааны дизайн, арга зүй, хэрэгслийг ашигласан байх.) |
Эхлэлийн тайлан |
2023-........ |
2. Судалгааны урьдчилсан үр дүн, ажлын явцад гарсан аливаа өөрчлөлтийн талаар цаашид авах арга хэмжээний талаар холбогдох мэдээлэл зураг, график, тооцооны хамт ирүүлэх (зорилтот сургуулиудад очиж, судалгаа авах, тоон болон чанарын мэдээллийг цуглуулах, нөхцөл байдлын үнэлгээг хийсэн байх явцын тайланг англи, монгол хэлээр ирүүлэх) |
Явцын тайлан 1 |
2023-....... |
3.Судалгааны мэдээллийг нэгтгэх, дүгнэх, дүн шинжилгээ хийх, судалгааны тайлангийн төслийг боловсруулсан байх |
Явцын тайлан 2 |
2023-........ |
4.Судалгааны тайланг танилцуулах зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, зөвлөмжийн дагуу тайланг сайжруулах, хэлэлцүүлэх |
Судалгааны хэлэлцүүлэг |
2023-........ |
5.БСҮХ-ээр баталгаажуулсан судалгааны эцсийн үр дүн бүхий тайлан, холбогдох баримт нотолгоо, арга хэрэгсэл, дата бааз, санал зөвлөмжийг англи/монгол хэлээр, цаасаар болон файлаар Захиалагчид хүлээлгэн өгөх. (Эцсийн тайланг хүлээлгэн өгөхдөө холбогдох талуудтай уулзах үр дүнг танилцуулах уулзалт зохион байгуулах) |
Эцсийн тайлан |
2023-........ |
Эцсийн тайлангийн агуулга:
- Товч танилцуулга
- Төслийн танилцуулга
- Судалгааны дизайн, арга зүй, арга хэрэгсэл, асуумж
- Судалгааны түүврийн дэлгэрэнгүй өгөгдөл мэдээллийн шинжилгээ, тохирлын шинжилгээ, дата мэдээллийн бааз, шинжилгээ хийсэн тоон болон чанарын шинжилгээний үр дүн, холбогдох баримт нотолгоо.
- Дүгнэлт
- Зөвлөмж
- Хавсралтууд
- Бие даасан зөвлөхөд тавигдах шаардлага болон ажлын туршлага
Зөвлөх нь:
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагатай хамтран ажиллаж байсан;
- Боловсролын судалгаа хийж байсан туршлагатай, арга зүй эзэмшсэн, тэгш хамруулах боловсролын үйл ажиллагаанд оролцож байсан туршлагатай байх
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхцөл байдал, боловсролд хамрагдалтын өнөөгийн байдлын талаар мэдлэг, туршлагатай
- Тоон болон чанарын шинжилгээний хэрэгсэл, программ хангамжийн мэдлэг, чадвартай
- Боловсрол судлал, багш, хуульч мэргэжлээр (аль нэгээр) эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 5-аас доошгүй жил ажилласан, магистраас доошгүй эрдмийн зэрэг, цолтой байх
- Багаар ажиллах, ажлыг богино хугацаанд чанартай зохион байгуулах, даалгаврыг биелүүлэх чадвартай
- Тусгай хэрэгцээт чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно
Анхаарах зүйл:
- Судалгааны арга зүй, мэдээлэл цуглуулах хэрэгсэл нь боловсролын байгууллага, сургуулийн захирал, менежер, багш, цэцэг эх, хүүхдүүд зэрэг төсөлд оролцогч бүх талуудад тохирсон, хүртээмжтэй байх. Ялангуяа хүүхдийн сурч боловсрох эрхийг нэн тэргүүнд тавих.
- Гүйцэтгэгч нь захиалагчтай зөвшилцсөний үндсэн дээр судалгааны нарийвчилсан дизайн, арга зүйг боловсруулж, БСҮХ-ээр баталгаажуулна. Судалгааны урьдчилсан болон эцсийн үр дүнг Захиалагч тал болон БСҮХ-д танилцуулж баталгаажуулна.
- Гүйцэтгэгч нь орон нутаг дахь үйл ажиллагааг хариуцаж, хянаж судалгаанд оролцож буй сургууль, багш, хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс зөвшөөрөл авах
- Хүүхдийн хамгаалал, хүүхэд хамгаалал, жендерийн тэгш байдал, тэгш хамрагдалт, хүүхдийн оролцоог хангаж ажиллах
- Захиалагч байгууллагаас судалгаанд хамрагдсан этгээдийн талаарх мэдээллийн нууцлалыг хангах, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагаж мөрдөх
- Судалгааны ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэнэ.
- Гэрээг дуусгавар болгон тайланг хүлээлгэн өгөхдөө судалгааны арга хэрэгсэл, бүх өгөгдөл, үр дүнг төслийн багт хүлээлгэн өгөх
- Судалгааны хугацаанд цуглуулсан мэдээлэл, аргачлал, төлөвлөгөө, дата өгөгдөл хэрэглүүрээс эхлээд эцсийн тайлан хүртэл судалгааны үйл явцыг монгол, англи хэл дээр бэлтгэх.
- Төсөв
Зардлын ангилал |
Нийт /төгрөг/ |
Тайлбар |
Судалгааны нийт төсөв |
33,000,000 |
Сонгон шалгарсан зөвлөхтэй захиалагч байгууллага гэрээ хийх бөгөөд зардлын ангиллыг нарийвчлан гаргаж өгнө. /Орон нутгийн томилолт, даатгал, унааны зардал, бичиг хэрэг гэх мэт зардлууд багтсан болно/ |
Ажлын хөлс /цалин, ХАОАТ/ |
45% |
|
Үйл ажиллагаа, бусад зардал |
55% |
- Сонгон шалгаруулалтын үе шат, бүрдүүлэх материал:
Бүрдүүлэх материал:
Өргөдөл гаргагч нь доор дурдсан бичиг баримтуудыг монгол хэлээр бэлтгэн илгээнэ. Үүнд:
- Судалгааг гүйцэтгэх сонирхлоо илэрхийлсэн хүсэлт /бичгээр/
- Зөвлөхийн товч танилцуулга (судалгааны аргачлал арга зүйн хамт)
- Ижил төстэй судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан туршлагын талаарх мэдээлэл
- Зөвлөхийн танилцуулга, товч намтар, гүйцэтгэх үүрэг
- Судалгааны ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө
- Өмнө судалгаа хийж байсан туршлагыг батлах (байгууллагын тодорхойлолт өмнөх 3 байгууллагаас, судалгааны тайлан жишээ болгож 2-3 тайлан)
Материал хүлээн авах хугацаа: Дээрх судалгааны ажлыг хийж гүйцэтгэх сонирхолтой, туршлага, ур чадвар бүхий бие даасан зөвлөх материалаа цахим хэлбэрээр (PDF) procurement.equalproject@gmail.com цахимт хаягт 2023 оны 01 дүгээр 27-ны өдрийн 15 цагаас өмнө ирүүлнэ үү. Холбоо барих утас: 7011-1118
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтын эхний шат нь ирүүлсэн бичиг баримтад үндэслэн шалгаруулна. Эхний шатанд шалгарсан өргөдөл гаргагч дараагийн шатанд өөрийн саналаа танилцуулах 10-15 минутын танилцуулга (PPT) хийхийг урина. Ирүүлсэн материал, танилцуулгад үндэслэн Үнэлгээний хороо оноогоор үнэлэн, шалгаруулалтыг хийнэ. Үнэлгээ хийхдээ дараах шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхэд үнэлгээ өгнө. Үүнд:
- Өргөдөл гаргагчийн туршлага, мэдлэг чадвар
- Судалгаа хийх төлөвлөгөөний төлөвлөлт, бичиг баримтын боловсруулалт
- Судалгаа, дүн шинжилгээ хийх чадвар
Шалгарсан бие даасан зөвлөхтэй төслөөс холбогдож гэрээ байгуулна.
“ТЭГШ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗАМААР СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ” ТӨСӨЛ