“ЕРДИЙН БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДҮҮДИЙН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ СУУРЬ СУДАЛГАА” ХИЙХ БИЕ ДААСАН СУДЛААЧДЫН  БАГИЙН АЖЛЫН ДААЛГАВАР

A- A A+
“ЕРДИЙН БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДҮҮДИЙН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ СУУРЬ СУДАЛГАА” ХИЙХ БИЕ ДААСАН  СУДЛААЧДЫН  БАГИЙН АЖЛЫН ДААЛГАВАР

“ЕРДИЙН БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДҮҮДИЙН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ СУУРЬ СУДАЛГАА” ХИЙХ БИЕ ДААСАН

СУДЛААЧДЫН  БАГИЙН АЖЛЫН ДААЛГАВАР

Хэрэгжүүлэгч байгууллага: Боловсрол, шинжлэх ухааны яам

Санхүүжүүлэгч байгууллага: “Боловсролын Дэлхийн Түншлэл” /GPE/  

Санхүүгийн зохицуулагч байгууллага: “Японы Хүүхдийг Ивээх Сан”

Төслийн нэр: “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл

Төслийн дугаар: GPE-2022

 

Ажил үйлчилгээний төрөл

Суурь судалгаа хийж гүйцэтгэх

Төслийн нэр

“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл

Гэрээний дугаар

CS2.1

Гэрээний нэр

“Ердийн болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хоол тэжээлийн байдлыг үнэлэх суурь судалгаа”

Гүйцэтгэх хугацаа

Ажлын 66 хоног

Нийт үнийн дүн

41 сая төгрөг

Эхлэх өдөр 

Гэрээ байгуулсан өдрөөр ..........

Дуусах өдөр

2023 оны 05 сарын ... өдөр

Сонгон шалгаруулах байгууллага 

Боловсрол, шинжлэх ухааны яам

EQUAL төсөл хэрэгжүүлэх нэгж

1.Төслийн танилцуулга

“Боловсролын Дэлхийн Түншлэл” нь Монгол Улсын Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө /2021-2030/-г хэрэгжүүлэхэд 5 сая ам. долларын буцалтгүй тусламжийн дэмжлэг үзүүлнэ. Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ) нь тус санхүүжилтээр ерөнхий боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төслийг 3 жилийн хугацаагаар 2022 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. 

“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” EQUAL төсөл нь үндсэн гурван бүрэлдэхүүнтэй. Үүнд:

  1. Тэгш хамран сургах боловсрол: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ерөнхий боловсролын сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилготой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор  ерөнхий боловсролын бага, дунд сургуулиудын чадавхыг нэмэгдүүлнэ. 

Хамрах хүрээ: Улаанбаатар хотын Хан-Уул, Сүхбаатар дүүрэг, орон нутагт Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймаг, нийт 18 сургууль.

  1. Сургуулийн үдийн хоол: Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор сургуулийн үдийн хоолонд зориулсан хоол тэжээлийн тэнцвэртэй, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх аюулгүй орчныг бүрдүүлэх, боловсролын үйлчилгээний гадна орхигдсон, хангалттай үйлчилгээ авч чаддаггүй хүүхдүүд болон хоол тэжээлийн онцгой хэрэгцээтэй хүүхдүүдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.

Хамрах хүрээ: Улаанбаатар хотын 15, орон нутагт 30, нийт 45 ерөнхий боловсролын сургууль.

  1. Хосолсон сургалт: Сурагчийн сурлагын амжилтыг сайжруулах зорилгоор хосолсон сургалтын загварыг бий болгох, хосолсон сургалтыг хэрэгжүүлэх бодлого, зохицуулалтын тогтолцоог сайжруулах, нөхцөл байдалд тохирсон хосолсон сургалтын загварыг зорилтот сургуулиудад туршина.

Хамрах хүрээ: Улаанбаатар хотын Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, орон нутагт Увс, Ховд, Булган, Сүхбаатар, Дундговь аймаг, нийт 50 сургууль.

Төслийн  бүрэлдэхүүн II зорилго:

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ерөнхий боловсролын сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг сайжруулах

Төслийн бүрэлдэхүүн II Зорилт:

  • Сургуулийн үдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, шим тэжээллэг, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан хоол хүнсээр хангах;
  • Боловсролын үйлчилгээнд хамрагдаагүй/ сургууль завсардалт, лам, хорих анги гэх мэт/ орхигдсон хүүхдүүд болон хоол тэжээлийн онцгой хэрэгцээтэй хүүхдүүдийн хоол тэжээлийн байдлыг (залгиурын эмгэг, хоолны харшил, хоол тэжээлийн дутагдал гэх мэт) сайжруулахад дэмжлэг үзүүлэх; 

 

2.Судалгааны зорилго, хамрах хүрээ

Энэхүү судалгаа нь Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй сурагчдын үдийн хоолны шим тэжээл, хоол тэжээлийн тусгай хэрэгцээ шаардлагатай болон  нийгмийн эмзэг бүлгийн суралцагчдын хоол, шим тэжээлийн байдал, хэрэгцээ,  хоол үйлдвэрлэл, үйлчилгээний  бодит нөхцөлийг тодорхойлох, үдийн хоолны чанар, хүртээмж, хоол үйлдвэрлэлийн орчин нөхцөлд үнэлгээ хийх, сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах, төслийн суурь мэдээллийг цуглуулах дүн шинжилгээ хийх зорилготой юм. 

Судалгаанд нийт  сонгогдсон 45 сургуулийг хамруулах бөгөөд нийслэлээс 9, орон нутгаас 6 сургуульд газар очиж ажиллана. Бусад сургуулиас тоо, мэдээллийг цуглуулан нэгтгэх хэлбэрээр хийж гүйцэтгэнэ.

3. Судалгааны арга зүй

Энэхүү судалгааг сонгогдсон бие даасан судлаачдын баг гүйцэтгэнэ. Судалгааны баг захиалагч байгууллагатай зөвшилцөн судалгаа, үнэлгээний  хуудас, аргачлалыг боловсруулна.

  1. Суурь судалгааны ажлын даалгавар

Судалгаагаар бие даасан зөвлөхүүд нь дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

А.Тухайн сургууль дээр/ тусгай болон ердийн/ холбогдох хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилт хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх.

  • Үдийн хоол хөтөлбөрийн хүртээмж, хоол үйлдвэрлэлийн орчны/  гал тогооны байр, тоног төхөөрөмжийн хүрэлцээ,  мэргэжлийн хүний нөөцөөр хангагдсан эсэх, нэг тогоочид ногдох ачаалал, чадамжийн /үнэлгээ
  •  Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд тавьж буй хөндлөнгийн/  эцэг эх асран хамгаалагч, төрийн байгууллага/ дотоод хяналтыг хэрэгжүүлж буй байдал, үнэлгээ;
  • Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлчилгээнд хоол тэжээлийн тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг онцгойлон авч үздэг эсэх, тэдэнд зориулсан үйлчилгээтэй эсэх/ тусгай цэс, мэдээлэл, дэмжлэг, эрүүл мэндийн үйлчилгээ гэх мэт/
  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний орчин нөхцөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд нийцэж буй эсэх/ ердийн болон тусгай сургуулийн хувьд харьцуулсан  байдал/ ;
  •  Хоолны зардлын норматив авбал зохих илчлэг, шим тэжээлийн хэдэн хувийг хангаж байгаа эсэх. /дотуур байртай болон байргүй сургуулийн хувьд харьцуулсан/
  • Хоолны цэс төлөвлөлт, гүйцэтгэлийн бодит байдал,
  • Суралцагч эцэг эх, сургуулийн захирал хоол үйлдвэрлэлийн ажилчдын хоол шим тэжээлийн талаарх мэдлэгийг үнэлэх
  • Эрүүл мэнд хоол шим тэжээлийн талаар  сургалт, мэдээллийг олгодог хэлбэр, давтамж
  • Хоол, хүнсний хог хаягдал, / хоолны үлдэгдлийн хэмжээ, шалтгаан/ хорогдлын талаарх мэдээллийг цуглуулах, дүгнэлт хийх;
  • Боловсролын үйлчилгээнд хамрагдаагүй хүүхдүүдэд зориулсан хоол шим тэжээлийн зөвлөмж боловсруулах

Б.Төслийн  үр дүнгийн хүрээг шинэчлэхэд шаардлагатай тоон болон чанарын мэдээллийг цуглуулах

В.Тоон болон чанарын мэдээллийг нэмэлтээр цуглуулж үнэлэлт, дүгнэлт өгнө /45 сургуулийн хувьд/ үүнд:

  • Суралцагчдын тоо нас, хүйсээр
  • Шим тэжээлийн тусгай хэрэгцээт зажлах, залгих бэрхшээлтэй хүүхдийн статистик 
  • Хүнсний харшилтай хүүхдийн статистик
  • Шим тэжээлийн доройтолтой хүүхдийн статистик
  • Шим тэжээлийн тэнцвэр алдагдсан хүүхдийн статистик
  • Мэргэжлийн хүний нөөцийн статистик
  • Сургуулийн үдийн хоолны нэр төрөл /дотуур байрны хоолны нэр төрөл/
  • Боловсролын үйлчилгээнд хамрагдаагүй хүүхдийн тоо, шалтгаан
  • Бусад шаардлагатай мэдээллийг үнэлгээний асуумжид оруулан боловсруулна.

Г.Зорилтот бүлгүүдийн сэтгэл ханамж, ойлголт, мэдлэгийн түвшинг үнэлэх судалгаа

  • Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол/дотуур байрын хоолны чанар, тэжээллэг байдал, орчин нөхцөл, ажлын байр, тоног төхөөрөмж,  хүний нөөцийн харилцаа хандлагын талаарх сэтгэл ханамжийн/   суралцагч, эцэг эх/ судалгааг авна./
  • Сурагчдаас хүнсний үнэр, амтны дуршлын талаарх судалгаа авах 
  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллаж буй хоол зүйч/технологич, эмч, эрүүл ахуйч/, тогооч, туслах тогооч, бэлтгэгч, туслах ажилтан гэх мэт ажилчдын ажлын ачаалал, цалин хөлс, урамшууллыг судлах, ур чадвар, хоол, шим тэжээлийн талаарх мэдлэг, тэдний ажилдаа хандах сэтгэл ханамжийн байдал
  • Бага ангийн суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчийн “Үдийн хоол” хөтөлбөрийн талаарх ойлголт, тэдний оролцоог үнэлэх;

Д.Зөвлөх баг нь дээрх судалгааны үр дүнд үндэслэн дараах чиглэлээр зөвлөмж боловсруулна. Үүнд:

  • Хоол тэжээлийн тусгай шаардлагатай хүүхдэд хоол, шим тэжээлийн байдлыг сайжруулах санал боловсруулах, дэмжлэг үзүүлэх
  • Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн суралцагчийн үдийн хоолоор дамжуулан өдөрт авч илчлэг, үндсэн шимт бодис, ялангуяа хоол тэжээлийн тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд зориулсан хоолны илчлэг, шим тэжээлд үнэлгээ өгөх, зөвлөмж боловсруулах;
  • Тусгай хэрэгцээт сурагчдад үзүүлэх үдийн хоолны чиглэлээр одоо мөрдөгдөж  хууль эрхзүйн орчинд дүн шинжилгээ хийх, зөвлөмж боловсруулах
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин нь стандартын шаардлага, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд нийцэж буй эсэхийг үнэлэх, зөвлөмж боловсруулах
  • Хоолны зардлын нормативыг шийдвэрлэх хувилбар боломж, хоолны чанар хүртээмж, шим тэжээлийн байдлыг дээшлүүлэх зөвлөмж боловсруулах;
  • Хоол үйлдвэрлэлийн орчин/ гал тогоо, тоног төхөөрөмж, хүний нөөц/ хүнс ханган нийлүүлэлтийн оновчтой зохион байгуулалтын санал боловсруулах/
  • Хууль эрхзүйн орчинд өгөх санал
  1. Хүлээгдэж буй үр дүн

Хүлээлгэн өгөх үр дүн

Хэлбэр

Хугацаа

1.Ажлын  календарчилсан төлөвлөгөө,  судалгааны арга зүй, түүврийн хүрээ, олонлогийн хэмжээ зэргийг тодорхойлох, тоон болон чанарын мэдээллийг цуглуулах арга хэрэгслийг боловсруулах, эхлэлийн тайланг яамаар батлуулсан байна.

Эхлэлийн тайлан

2023-........

2.Зорилтот сургуулиудад очиж, судалгаа авах, тоон болон чанарын мэдээллийг цуглуулах, нөхцөл байдлын үнэлгээг хийсэн байх

Явцын тайланг англи, монгол хэлээр ирүүлнэ.

Явцын тайлан 1

2023-.......

3.Судалгааны мэдээллийг нэгтгэх, дүгнэх, дүн шинжилгээ хийх, судалгааны тайлангийн төслийг боловсруулсан байх

Явцын тайлан 2

2023

4.Судалгааны тайланг танилцуулах зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, Зөвлөмжийн дагуу тайланг сайжруулах

Судалгааны хэлэлцүүлэг

2023-........

5.Эцсийн тайланг боловсруулах, холбогдох талуудтай уулзах үр дүнг танилцуулах, Тайланг  яаманд хүлээлгэн өгөх (Судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэсэн тайланг монгол англи хэлээр/ цахим, цаасаар болон PP байдлаар/ бэлтгэн ирүүлнэ.)

Эцсийн тайлан

2023-............

  1. Зөвлөхөд тавигдах шаардлага болон ажлын туршлага

 Судалгааны багийн бүрэлдэхүүн нь багийн ахлагч (судалгааг бүхэлд нь удирдан чиглүүлэх), судалгааны ажилтан (2 хүн) нараас бүрдэнэ. Мөн тус багт хоол зүйч, шим тэжээлийн чиглэлээр ажиллаж байсан болон мэргэшсэн, холбогдох их дээд сургууль төгссөн, харьцуулсан дүн шинжилгээ хийх, ялангуяа боловсролын салбарт ажиллаж байсан туршлагатай, мэргэшсэн судлаачдаар багаа бүрдүүлсэн байх.

А. Багийн ахлагчид тавигдах шаардлага. Үүнд:

  • Мэргэжлээрээ/ судалгааны ажил хийсэн 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Шим судлалын чиглэлээр мэргэшсэн байх
  • Дараах ур чадварыг эзэмшсэн байх. Үүнд:
    • Чанарын болон тоон судалгаа, судалгааг төлөвлөх, удирдах

Судалгааны арга зүй, аргачлалыг боловсруулах

  • Мэдээллийн шинжилгээ, чанарын баталгаажуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлага, мэдлэгтэй
  • Асуудалд дүн шинжилгээ хийх, зөвлөмж боловсруулах
  • Бага болон суурь боловсролын талаар мэдлэгтэй байх;
  • Хүүхдээс судалгаа авах туршлагатай;
  • Судалгааны тайлан бичих, тайлагнах, хэлэлцүүлэх чадвартай
  • Удирдлага, зохион байгуулалт, харилцааны өндөр ур чадвартай;

Б. Багийн гишүүдэд тавигдах шаардлага:

  • Статистик, боловсрол,  эдийн засаг холбогдох бусад чиглэлээр их дээд сургууль төгссөн.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Дараах  чадварыг заавал эзэмшсэн байх ба мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
    • Чанарын болон тоон судалгааг төлөвлөх, зохион байгуулах, мэдээлэл цуглуулах, оруулах,удирдах чадвартай
    • Судалгааны  арга хэрэгслийг боловсруулах
    • Мэдээлэлд  дүн шинжилгээ хийх
    • Асуудалд дүн шинжилгээ хийх чадвартай
  • Харилцааны өндөр ур чадвартай;
  • Багийн гишүүний  нэг нь  ярианы болон бичгийн англи хэл эзэмшсэн, тайлан бичих чадвартай байх
  1. Төсөв

Зардлын ангилал

Нийт /төгрөг/

Тайлбар

Судалгааны нийт төсөв

41,000,000

Сонгон шалгарсан зөвлөхтэй захиалагч байгууллага гэрээ хийх бөгөөд зардлын ангиллыг нарийвчлан гаргаж өгнө.

/Орон нутгийн томилолт, даатгал, унааны зардал, бичиг хэрэг гэх мэт/

Ажлын хөлс

/цалин, ХАОАТ/

63%

Үйл ажиллагаа,

бусад зардал

37%

  1. Сонгон шалгаруулалтын үе шат, бүрдүүлэх материал:

Бүрдүүлэх материал:

Ирүүлсэн бичиг баримтыг үндэслэн хураангуй жагсаалтад шалгарсан зөвлөх багтай ярилцлага хийх замаар зөвлөхийн багийг сонгон шалгаруулна.

Зөвлөх багаар ажиллах сонирхолтой этгээд нь дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд

  • Судалгааг гүйцэтгэх сонирхлоо илэрхийлсэн хүсэлт /бичгээр/
  • Зөвлөх  багийн товч танилцуулга /судалгааны аргачлал арга зүйн хамт/
  • Тухайн судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан туршлагын талаарх мэдээлэл
  • Зөвлөх багийн гишүүдийн танилцуулга, товч намтар,  багт гүйцэтгэх үүрэг
  • Судалгааны ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө
  • Өмнө судалгаа хийж байсан  туршлагыг батлах  Үүнд: байгууллагын тодорхойлолт  өмнөх 3 байгууллагаас, судалгааны тайлан жишээ болгож 2-3  тайлан.

Материал хүлээн авах хугацаа: Дээрх судалгааны ажлыг хийж гүйцэтгэх сонирхолтой, туршлага, ур чадвар бүхий бие даасан зөвлөх материалаа цахим хэлбэрээр (PDF) procurement.equalproject@gmail.com цахимт хаягт 2023 оны 01 дүгээр 27-ны өдрийн 15 цагаас өмнө ирүүлнэ үү. Холбоо барих утас: 7011-1118

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтын эхний шат нь ирүүлсэн бичиг баримтад үндэслэн шалгаруулна. Эхний шатанд шалгарсан өргөдөл гаргагч дараагийн шатанд өөрийн саналаа танилцуулах 10-15 минутын танилцуулга (PPT) хийхийг урина. Ирүүлсэн материал, танилцуулгад үндэслэн Үнэлгээний хороо оноогоор үнэлэн, шалгаруулалтыг хийнэ. Үнэлгээ хийхдээ дараах шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхэд үнэлгээ өгнө. Үүнд:

  • Өргөдөл гаргагч/зөвлөх багийн гишүүдийн туршлага, мэдлэг чадвар
  • Судалгаа хийх төлөвлөгөөний төлөвлөлт, бичиг баримтын боловсруулалт
  • Судалгаа, дүн шинжилгээ хийх чадвар

Шалгарсан хувь хүн/бие даасан зөвлөхтэй төслөөс холбогдож гэрээ байгуулна.

 

“ТЭГШ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗАМААР СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ” ТӨСӨЛ