ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр
Зээлийн дугаар ба нэр: L3594-MON, Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл
Гэрээний дугаар ба нэр: CW-15: “Боловсролын ерөнхий газарт байгуулах байгалийн ухааны олон зорилтод лабораторийн засварын ажил” гүйцэтгэх
- Монгол улс Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.
- Боловсрол, шинжлэх ухааны яам (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос CW-15: “Боловсролын ерөнхий газарт байгуулах байгалийн ухааны олон зорилтод лабораторийн засварын ажил”-ыг хийж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
- Нээлттэй өрсөлдөөнт тендер шалгаруулалт (дотоодод зарлан мэдээлэх)-ыг АХБ-ны нэг үе шаттай: нэг дугтуйт горимын дагуу зохион байгуулах ба тендерийн баримт бичигт заасан эрх бүхий орны бүх тендерт оролцогчдод нээлттэй байна.
- Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. Үүнд:
- Сүүлийн 3 жилд (2019, 2020, 2021) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 315.7 сая төгрөгөөс доошгүй байна.
- Сүүлийн 3 жилд (2019, 2020, 2021) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 394.6 сая төгрөг байна.
- Санхүүгийн нөөц хөрөнгө шаардлага нь 197.3 сая төгрөгөөс багагүй байна.
- Барилга, хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:
- 2013 оны журмаар бол; 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт;
- 2018 оны журмаар бол; БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил;
Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг түүний хавсралт ба гэрээний хамт заавал ирүүлнэ. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй хугацаанд хүчин төгөлдөр байна.
Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно.
- Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
Харилцах албан тушаалтан: Х.Баярнаадам, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн
Байгууллагын нэр: Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл
Гудамж/байр: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-1, 8-р хороо, Сити центер
Давхар/өрөө: 8 давхар /802 тоот/
Аймаг/хот: Улаанбаатар хот
Улс: Монгол улс
Утас: 976-77660888
Цахим шуудан: bayarnaadam@eduproject.mn
- Монгол хэл дээр боловсруулсан тендерийн баримт бичгийг авах хүсэлтэй тендерт оролцогч нь дээр дурдсан хаягт хандан энэ тухай албан хүсэлт гаргаж, үл буцаан олгох нөхцөлөөр 150,000 төгрөгийн төлбөрийг хийнэ. Төлбөрийн нөхцөл нь Төрийн сангийн 100900011858 тоот дансанд шууд шилжүүлсэн байна.
- Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 15 цаг 00 минут-аас өмнө Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-1, 8-р хороо, Сити центер барилга, 8 давхар, 802 тоот өрөөнд тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендерийг 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 15 цаг 00 минут -д нээх ба тендерт оролцогчдын төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр байлцуулна.
- Захиалагч нь тендерт оролцогчийн тендер бэлтгэх, хүргүүлэхтэй холбогдсон аливаа зардлыг хариуцахгүй.
Урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаж байгаа байгууллага нь захиалагчийн улсаас гадна байгаа бол тендерт оролцогч шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд захиалагчийн улсад байрлах харилцагч санхүүгийн байгууллагатай байна.