Засгийн газрын тогтоолын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Боловсролын зээлийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 264 дүгээр тогтоолын 6 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл/хөтөлбөр/-ийг шинэчлэн Монгол Улсын Засгийн газраар батлуулахаар бэлтгэж байна.
Монгол Улсыг хөгжүүлэхэд нэн шаардлагатай болон хүний нөөцийн дутагдалтай ажлын байрны эрэлтийг хангах, боловсролын гадаад, дотоодын зээл, тэтгэлгийг олгох мэргэжлийн чиглэлийг оновчтой болгох, элсэгчийн шалгуур шаардлагыг эрэлтэд нийцүүлэх зорилгоор дээд боловсрол, мэргэжлийн боловсролын “Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл/хөтөлбөр/-ийн жагсаалт батлах тухай” тогтоолын төслийн хавсралтуудад жагсаасан мэргэжлийн чиглэл/хөтөлбөрт/-д саналаа ирүүлнэ үү.
Та өөрийн саналаа uranchimeg.t@mecs.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.