Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу тус журмын 2.2-т заасан шаардлагыг хангасан технологи дамжуулах төв, 2.3-т заасан шаардлагыг хангасан хамтын оффисыг хамтран ажиллахыг урьж байна.
Дээрх шаардлагыг хангасан хуулийн этгээд нь доорх баримт бичгийг бүрдүүлэн Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлнэ үү.
- Гэрээ байгуулах хүсэлт
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Үйл ажиллагааны танилцуулга
- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эсхүл 3-аас доошгүй жилийн түрээсийн гэрээний хуулбар
- Хүний нөөц, санхүүгийн чадавхын талаарх мэдээлэл
Холбоо барих утас: (51) 267131
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ